Ангилал: Дуу хөгжим

Дэлхийн томоохон телевизүүд Лондонгийн олимпод оролцох манай жүдо бөхийн тамирчдыг хэдийнэ судлаад эхэлжээ. Бэлтгэлийн явцаас нь эхлээд алхам бүрийг нь ажиж байгаа аж. Ройтерс агентлагийн сэтгүүлч 2008 оны Бээжингийн олимпийн-100 кг-ийн жингийн аварга Н.Түвшинбаяртай уулзаж ярилцжээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Засгийн газрыг АН болон ИЗНН, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтран бүрдүүлэхээр болоод байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдах, сайдууд томилогдож дуустал яамдад ямар нэгэн өөрчлөлт, томилгоо хийхгүй байхыг Ерөнхийлөгч зарлиг болгожээ.

“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр Клиникийн I амаржих газрын Төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэлд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардууллаа. Б.Оюунгэрэл нь тус амаржих газарт 34 жил ажиллахдаа 13800 хүүхэд эх барьжээ. Тэрээр 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэн, 1999 онд дэлхийн тэрбум дахь хүн, 2007 онд Улаанбаатарын нэг сая дахь иргэнийг эх барьж, өлгийдөн авснаараа “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Эрүүл мэндийн нэрэмжит шагналыг хүртэх онцгой үйлстэнээр шалгарсан юм.

Гуор Мариал АНУ-д 11 жил амьдарч, марафон гүйлтээр хичээллэж байгаа ч 28 настай тэрээр төрөлх нутаг Өмнөд Суданыг зүрх сэтгэлдээ тээн яваа.

Иргэний дайны улмаас балчир насандаа орхин гарсан унаган нутгаа төлөөлж чадахгүй ч саяхан Лондоны олимпод уралдах эрхтэй болжээ. Шинэ тутам тусгаар тогтносон Өмнөд Судан улсад ҮОХ хараахан байгуулагдаагүй учраас Гуор аль нэгэн улсын өмнөөс бус, Олимпийн тугийн доор оролцоно.