Ангилал: Дуу хөгжим

Томуу, томуу төст өвчний хандлагаар 12 дугаар сарын гуравдугаар 7 хоногоос ирэх оны 2 дугаар сарын хоёрдугаар 7 хоног хүртэл уг өвчин дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай мэдээ байна. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, ямар тохиолдолд эмнэлэгт хандах, гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг зөвлөмж мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр видео хэлбэрээр хүргэж байгаа юм.Тиймээс насанд хүрэгчид болон эцэг эхчүүд энэхүү видео мэдээллээс үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа зэргийг мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу мэдэж авах боломжтой юм байна.

Аргын тооллын 12 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Цагаан гаа нь биеийн болон сэтгэл санааны байдлыг гайхалтай дэмждэг шим тэжээл, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн юм. Эртний хятадууд хэдэн зуун жилийн тэртээгээс анагаах ухаанд хэрэглэж ирсэн.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 12. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.