Поп од Тейлор Свифт шинэ уран бүтээлээ танилцуулж, “Patient Zero” нэртэй шинэ синглээ есдүгээр сарын 25-нд гаргахаар болсноо зарлалаа.
14 удаагийн “Грэмми”-гийн шагналт дуучин есдүгээр сарын 22-нд инстаграм хуудсаараа дамжуулан шинэ дуугаа зарлаж, синглийг албан ёсны цахим хуудсаар нь урьдчилан захиалах боломжтой болсныг дуулгасан байна.
Свифт мөн “Patient Zero” дууны цуглуулагчдад зориулсан гурван өөр CD хувилбарыг худалдаанд гаргажээ. Үүнд, дууны үндсэн, акустик болон төгөлдөр хуурын хувилбарууд багтсан бөгөөд тус бүр хоёр талт хавтастай, өөр өөр зурагтай аж.
Тейлор Свифт есдүгээр сарын 27-нд болох 2026 оны “MTV Video Music Awards” ёслолоор анхны “Artist Director Honors” шагналыг хүртэх юм.

