Ангилал: Дуу хөгжим

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Болж бүтэхгүй асуудал амьдралд олон гарах боловч хосууд хэн хэн нь уг асуудлыг “болохгүй”-гээс нь “болох” хүртэл нь явах ёстой. Зарим хүмүүс үнэхээр салах санаагүй ч энэ үгийг олон давтсаар нөгөөхөө асар том эргэлзээнд оруулдаг.

Ном их уншдаг хүн амьдралыг өргөнөөр хардаг, атаач сэтгэлгүй, атгаг муу санаагүй байдаг. Өөр давуу талууд ч бий. Тухайлбал, буурьтай бичигдсэн роман унших нь бусдыг ойлгоход тус болдгоор үл барам гадаад хэл сурах чадварт ч сайнаар нөлөөлдөгийг Харвардын их сургуулийн судлаачид тогтоосон юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 21. Сугар гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2016 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

Жил бүрийн 10 дугаар сарын 20 бол Монголын Маркетеруудын нэгдлийн өдөр байдаг. Тиймээс ч Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос энэ өдрийн хүрээнд “Маркетеруудын чуулган”-ыг зохион байгуулж, өдгөө дөрөв дэх удаагийнхаа чуулганыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар Монголын Үндэсний Маркетингийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяагаас тодрууллаа.

Яагаад эрчүүд анхны сексийн дараа сонирхолгүй болж өөр эмэгтэйг эрэлхийлдэг вэ? Ямар шалтгаанаар хүмүүс нэг шөнийн сексийг сонгодог юм бол? Мэргэжилтнүүд энэ эдгээр асуултад ийн хариулжээ. Баталгаагүй, ямар ч үүрэг хариуцлагагүй нэг удаагийн секс орчин үед нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хайдаг. Шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хүсэл тачаалдаа хөтлөгдөхийн сацуу үүрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.