Ангилал: Дуу хөгжим

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан

Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ
Нүднээс чинь гэрэл бадарч толь томруулна
Зүрхэнд чинь лянхуя дэлгэрч нэвт харагдна
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ

Уудамхан гудамжаар алхалж явахад
Улиангарын навчсаар салхи нь наадаад
Улаанбаатарын минь тунгалаг агаар
Уушиг цээжийг тэнийлгэн сэвших нь таатай

Саргүй шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу

Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ

Нарлаг монголын цэлмэг тэнгэр доор
Найрамдалт нөхдийн цэнгээнт инээдийн дунд
Баяр хөөртэй сайхан танилцсан
Болгар найз минь сайн байна уу
Болгар найз минь сайн байна уу

Хааяа хүмүүс надтай дэндүү дотносох юм
Харин хэрэгтэй цагт олдохгүй ховорхон юм
Ингээд бодохоор бусдын амьдралыг давтахгүйгээр
Зөвхөн өөрөөрөө хэзээ ч буцахгүйгээр