Ангилал: Дуу хөгжим

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн хоёрдугаар сарын 18, 19-нд урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр А.И.Хачатуряны алдарт “Спартак” балетыг сэргээн тавьсан. Тэгвэл энэ сарын 4-нд буюу ирэх ням гаригт дахин тоглох гэж байна.

“Academy” поп оркестрын тоглолт дахин болох гэж байна. Симфони найрал хөгжмийн 55 жилийн ойд зориулан Улсын филармонийн поп оркестрын уран бүтээлчид “Academy” тоглолтоо дахин хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 7-нд 19.00 цагт Улсын филармонид болох юм. Тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа бөгөөд 20000 төгрөгийн үнэтэй гэнэ.

Эмэгтэйчүүдийн баярт зориулан 03 сарын 08нд энэ жил 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion” хамтлаг нэгэн гайхалтай тоглолт болно. Тус тоглолт ‘Тусгаар тогнолын ордонд’ ганцхан удаа болох бөгөөд ердөө 800-н үзэгчдэд тасалбар борлуулагдах бөгөөд тоглолтонд дуучин Лхагвасүрэн, Төмөрбаатар, Ганхуяг, Дашдондог,Жавхлантөгс, Морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох ажээ.

“Найруулга-2012” цохивор хөгжимчдийн шинэ уран бүтээлийн тоглолт ирэх гуравдугаар сарын 9, 10-нд болох гэж байна. Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагч, оюутнуудаас бүрдсэн цохивор хөгжмийн чуулга нь жил бүр “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ.

Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8-ныг тохиолдуулан дуучин Э.Оюумаа “Амрагхан чамдаа” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолт гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын циркт болох аж. Тоглолтод Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, “Мотив” зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ. Мөн тэрбээр “Эхийн ариун сэтгэл” дууг шинэчлэн дуулах юм байна.

Эмэгтэйчүүдийн баярт зориулан 03 сарын 08нд энэ жил 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion” хамтлаг нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тус тоглолт ‘Тусгаар тогнолын ордонд’ ганцхан удаа болох бөгөөд ердөө 800-н үзэгчдэд тасалбар борлуулагдах ажээ. Мөн тоглолтын тасалбар тун удахгүй худалдаанд гарах бөгөөд энэхүү тоглолтонд дуучин Лхагвасүрэн, Төмөрбаатар, Ганхуяг, Дашдондог, Жавхлантөгс, Морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох ажээ

Эрдэнэтээс гаралтай гурван бүдүүн найз анх байрны орцонд банзан гитар нүдэж дуу аяланхан байсан цаг тэртээд хүүхэд насны гэгээн дурсамж болон үлджээ. Гэхдээ чухам л тэр үеэс эхлэн өдгөө цагт шүтэн бишрэгч, фенүүдийнх нь аялах дуртай болсон дуунуудынх нь санаа төрсөн нь гурван бүдүүний уран бүтээл хэзээнээс эхэлснийг бэлхэнээ гэрчилнэ.

Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний түүхэн жүжгүүдээр үзэгчдэд бэлэг барьж байна. Маргааш буюу энэ сарын 16-наас эхлэн Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тоглох гэж байна. Түүнчлэн энэ сард “Тамгагүй төр”, “Ану хатан” зэрэг түүхэн жүжиг тоглох ажээ.

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга ирэх долоо хоногт Европыг зорих гэнэ. Швед, Швейцарь, Бельги болон Англид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сар шинийн хөтөлбөрт уригдсан тэрбээр сар шинийн баярыг буурал тивд угтах аж. Дуучин бүсгүй харьд суугаа монголчууддаа ая дууны бэлэг барихаас гадна Европын хотуудад оперын чиглэлээр уулзалт хийхээр төлөвлөсөн аж.

Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид сонсогчдодоо сар шинийн бэлэг барихаар бэлдэж байна. Энэ сарын 17-нд болох “Эргэн санахад” тоглолтод тус чуулгын жааз найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдаж, 1970, 1980-аад оны дуунуудыг эгшиглүүлэх аж.