Ангилал: Дуу хөгжим

Аль хэдийнээ шөнө дуусч арай ядан үүр цайлаа
Амьдралын сайн мууг бодсоор нойр хүрсэнгүй
Анх чамтай танилцсан тэр цагийг эргэн саналаа
Арай л ийм юм болно гэж би төсөөлсөнгүй

Хүзүүн дээр гэнэт үнсэн юмсан
Хүнийх гэдгийг нь мэдсэн юмсан
Эргэж хараад тэвэрсэн юмсан
Эцсийн удаа гэж бодсон юмсан

Сар нарны гэгээ улаан сарнай
Сайн сайхныг ерөөж байна
Жаргалын өнгө залуусын дуугаар
Хамтдаа аялмаар хамтдаа байна

Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана

Чамдаан би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр л шөнө
Тэргэл сар нь намрын зүүдтэй
Тэр л чигээрээ сэтгэлд минь хоногшсон үлджээ

Сартай шөнийн анирхан алсад
Сансрын хүрдэнд одод тоглон мишээнэ
Сайхан амрагаа тэврэн суухаар сэтгэл уяран хайлна
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай