Ангилал: Дуу хөгжим

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ

Эгнээ зэрэгцээд эгнэн жигдэрсэн
Эрэлхэг цогтой дайчдын жагсаал
Эх орондоо тангараг өргөөд
Энгүй баяртай алхаж байна

Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм