Ангилал: Дуу хөгжим

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-г зорилоо. Тэд энэ сарын 20-нд Бүсан Гимхэ, 21-нд Мугпу, 22-нд Сөүл, 23-нд Куангжу хотуудад хамтарсан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж байгаа нь энэ ажээ. Үнэхээр 2011 онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан тэд энэ оны буюу 2012 оны анхны тоглолтоо ийнхүү

БНСУ-д суугаа элэг нэгт Монголчууддаа хүргэхээр хүлгийн жолоо заллаа.

Шинэ үе продакшныхан өнгөрөгч 2011 онд үнэхээр шинэ, шилдэг бүхний эзэд нь байж чадсан билээ. Тэд энэ оны анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Тэдний “Шилдэг номерийн түүвэр тоглолт” энэ сарын 08-с эхлэн өдөр бүр 19н цагаас МҮЭСТОрдонд тоглогдож байгаа бөгөөд тус продакшныхан үзэгчдэд Шинэ шийдэл, Шинэ өнгө, Шинэ сэтгэмж, Шинэ мэдрэмж, Шинэ бүтээлийг өргөн барьсаар байгаа ажээ.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын эрхэм зорилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Нийслэлийн зургаан дүүргийн соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй, Нийслэлийн ард иргэдийн зонхилох хувийг эзэлж байгаа эмзэг давхрагын иргэдэд зориулсан ардын урлагийн үнэгүй тоглолтыг 2012 оны 04 сарын 27-нд 17:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.

Монголд шашны соёл урлаг XIX зууны үед ид цэцэглэн хөгжиж байв. VIII Богд хаан Живзун дамба хутагтын үед Монголын олон уран дархан гайхалтай бүтээл туурвисны нэг нь Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал юм. Шар өнгийн пүүсүү дээр өнгө өнгийн торго, хоргойгоор алаглуулан хээ урласан уг бүтээлийн голд Авид бурхныг улаан өнгөөр бүтээж, эргэн тойронд нь орд харш болон Бодьсадва нар, диваажинд төрж буй хүнийг дүрсэлжээ.

Манзушир бурханы зээгт наамал Оюун ухааны охин тэнгэр Манзушир бурханы зээгт наамалыг XIX зууны төгсгөл үед хүрээний урлаачид урласан ажээ. Манзушир бурхан өөр олон зээгт наамал байдаг боловч Богдын музейд байгаа энэхүү зээгт наамал нь хамгийн том нь юм. Энэхүү зээгт наамлыг 10-20 урлаачид урласан гэнэ.

Зээгт наамал буюу торгон зураг нь, монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур,сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Хүннү булшнаас олдсон ширмэл урлалыг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог.