Ангилал: Дуу хөгжим

Yес үесхэн бороо нь хүртэл
Yйлэндээ эрхлээд уйлаад л байна
Yд дундын нас минь хүртэл
Yнэнд саатаад уясаад л байна

Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ
Дэлхий ертөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр
Дэврүүн сэтгэлд чамтай учрах хүсэл намайг эзэмшээд
Дээх нь таарсан өнөө л газраа дахиад би чинь ирлээ

Эртний заяа төөргөөр учирсан
Энэхэн биеийн жаргал эдлүүлсэн
Насны хань хонгор чамайгаа
Нарт дэлхийдээ хайрлаж явъя

Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсийм
Харцных нь гэгээнд уярсийм
Хайтан цэцгийн дэлбээ өөрөө
Хайрын үгээ шивнэсэн

Цэнхэр үүлс тэртээгээс ирээд
Цэнгэг усан бороо цайрна
Нэг л өдөр зуныг авчирч
Намайг аргадан зөөлөн орлоо

Тэнгисийн эрэг дээр би ганцаараа
Тэртээд цахлай шувууд дуулсаар
Далайн давалгаан намуухан аялгуунд бүүвэйлэгдсэн
Сэтгэлээ би аргаданхан байна