Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ариунаа-Санааны чимээ
Дуу хөгжим

Ариунаа-Санааны чимээ

Урлаг Урлаг09/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Yес үесхэн бороо нь хүртэл
Yйлэндээ эрхлээд уйлаад л байна
Yд дундын нас минь хүртэл
Yнэнд саатаад уясаад л байна
Зэл зэлийн шувууд нь хүртэл
Зунаа тойроод ганганаад байна
Зэрэглээ намхан тал минь хүртэл
Хүүгээ санаад өндөлзөөд байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Уйлаад байна уу
Уугаад байна уу
Шивнээд л байна
Сэвшээд л байна
Хавар, намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна
Ханатын таван хана минь хүртэл
Хүний заяаг нөмрөөд л байна
Өргөст өргөст хөндий нь хүртэл
Өлмийг минь үнсэн аргадаад л байна
Өөрөө өөрийгөө мартах хүртэл
Өөрий чинь би үгүйлээд л байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Зүсрээд байна уу
Зүүдлээд байна уу
Yгүйлээд байна
Yнсээд л байна
Аяс аясхан бодол минь хүртэл
Санаандаа эргэлзээд туниад л байна
Амьдын цэнхэр жаргал минь хүртэл
Сэтгэлдээ эрхлээд уясаад л байна
Ангир ангир шувууд нь хүртэл
Нуур нуурандаа уйлаад л байна
Ардын номхон дүү минь хүртэл
Аргалын утаатай уугиад л байна
Саран саран
Намайгаа гийгээд л байна уу
Санаан чимээ
Шивнээд л байна уу
Уйлаад байна уу
Уугаад байна уу
Сэвшээд л байна
Шивнээд л байна
Уясаад байна уу
Уугаад байна уу
Сэвшээд л байна шивнээд л байна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.