Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц бүрдвээ хөө
Ангилал: Дуу хөгжим
Попын шүтээн Мадонна: Би бүх дэлхийг эзэмдмээр байна. Намайг шинэ оргилд гарах бүрийд миний өмнө дахиад өөр оргил харагдаж эхэлдэг. Би тэр дараагийн оргил руу заавал гарах ёстой. Миний гарахыг хүссэн оргилд эцэс төгсгөл гэж байхгүй. Би одоо байгаа амжилтандаа сэтгэл ханаж, тайвширч чаддаггүй. Яагаад гэж үү? Мэдэхгүй. Би зөвхөн үүнийг хийх ёстой гэдгээ л мэдэрдэг.
Монголын “Жазз” хөгжмийн урсгалд нэгэн шинэ түүхийг бичиж дэлхийн алдартай жазз хэмнэлийн гадаад дуунуудаас бүрдсэн “ASIAN SHOPTHE JAZZ ALBUM” хэмээх анхны цомогоо өлгийдөн авсан “Asian shop”хамтлагийнхан шинэ цомогынхоо нээлтийн баярыг энэ сарын 27нд хийхээр болсоноо албан ёсоор зарласан.
Монгол, Өвөр Монгол хоёр улсын уран бүтээлчдийн хамтын томоохон бүтээл болох “Аравт” киноны нээлт өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ киноны ерөнхий найруулагчаар “Монгол фильм”-ын захирал найруулагч Д.Золбаяр, Өвөр Монголын “Одон” телевизийн найруулагч, Өвөр Монголын “Нүүдэл соёл” кино компанийн захирал, кино найруулагч И.Шагдарсүрэн нар ажиллажээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх бямба гаригт буюу энэ сарын 21-нд Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурийг УДБЭТ-ын тайзнаа анх 1966 оны аравдугаар сарын 10-нд тавьж байжээ. “Хан бүргэд” дуурь нь 1913-1920 оны хооронд болсон Монголын ард түмний эрх чөлөө, тугсаар тогтнолын төлөө, тусгаар тогтнолын төлөө түүхэн хөдөлгөөнийг харуулсан бөгөөд гарамгай жанжин, хурц билэг, Манлай баатар Дамдинсүрэнгийн эх оронч тэмцлийг өгүүлсэн билээ.
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд найрамдах Литва улсын Гадаад хэргийн сайд Аста Скайсгирите Ляушкиенег БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа өчигдөр хүлээн авч уулзлаа. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, багш, судлаач харилцан солилцох асуудлаар тэд санал бодлоо хуваалцсан юм.
“Sweetymotion” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийх гэнэ. Тэд “Sweetymotion & Chinbaa” нэртэй бие даасан тоглолтоо Японд ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа хийхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Токио хотод жил бүрийн хаврын дэлгэр цагт Монгол ёс заншил, уламжлал, соёл урлагаа Японы ард түмэнд танилцуулах зорилготой “Хаврын баяр” наадам болдог.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын эрхэм зорилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Нийслэлийн зургаан дүүргийн соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй, Нийслэлийн ард иргэдийн зонхилох хувийг эзэлж байгаа эмзэг давхрагын иргэдэд зориулсан ардын урлагийн үнэгүй тоглолтыг 2012 оны 04 сарын 27-нд 17:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.
Энэ сарын 24-нд ДБЭТ-т Монгол болон гадаад төгөлдөр хуурчид хамтран зохион байгуулж буй анхны тоглолт “Grand Evening of Piano” болох гэж байна. 2007, 2008 онд бие даан тус тоглолтыг тавьж байсан Б.Оюунгэрэл энэ удаа БНХАУ-ын алдартай төгөлдөр хуурч Ли Гуо Чаотай хамтран тоглохоор болжээ.
“Strangers In The Night”жааз концерт 4-р сарын 13-нд 19.00 цагаас “Тусгаар Тогтнолын Ордон”-д ганцхан үдэш болох юм. Тоглолтын тасалбар энэ долоо хоногоос “HI-FI” рекордсын бүх салбаруудаар болон “Тусгаар Тогтнолын Ордон”-д худалдаалагдаж байгаа ажээ. Мөн 1950 утсаар үнэгүй захиалан хүргүүлэх боломжтой.
