Улсын драмын эрдмийн театрт сонгодог жүжгийн өдөр үргэлжилж байна. Тус театраас энэ сарыг сонгодог жүжгийн өдөр болгон зарласан юм. Сонгодог жүжгийн өдрүүд английн алдарт зохиолч Уиллиам Шексперийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлж, үзэгчиддээ бэлэг барьсан. Энэ сард нийт зургаан жүжиг тоглогдож буй. Ингээд сонгодог жүжгийн өдрүүдээр гарах жүжгийн хуваарийг хүргэе.
Ангилал: Үзвэр
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан “МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ” үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна. Энэ үзэсгэлэн түүний хувьд эх орондоо гаргаж байгаа 12 дахь үзэсгэлэн бөгөөд “Торгоны зам” энэ сарын 20-ны өдрийг дуустал гарна.
“Blue moon” галлерэйн энэ жилийн гишүүдийн үзэсгэлэн 2016.12 сарын 22 ноос 2017 оны 01 сарын 05 ны хооронд зохион байгууллагдах гэж байна. Бүтээл хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88666475 утаснаас авах боломжтой.
Өнөөдөр Нийслэл хотын 377 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлчүүддээ зориулан олон ажил зохион байгуулж байгаа билээ.
Үүний нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлийн үзэсгэлэн. Тус үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 10:00 цагт нээлтээ хийсэн.
Олон улсын Архитекторуудын холбоо дэлхий дахины 1.3 сая архитектор болон түүний төлөөлөлд 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн дэлхийн архитектурын сэдвийг “Design a better world“илүү сайхан дэлхийг бий болгох хэмээн мэдэгдэж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын цар хэмжээ улам өсч байгаагийн хирээр хүн төрөлхтнийг сайн сайран ирээдүйгээр хангахын тулд архитекторуудын хийж буй зураг төсөл, төлөвлөлт, тэдний үүрэг хариуцлага гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.
Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос өнөөдрийг хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаа 14 гэрэл зурагчин оролцож байгаагаараа сонирхол татам. “Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэнг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран гаргаж байгаа ба нээлт 2016.09.27-ны 12:00 цагт Үндэсний түүхийн музейд болно. Үзэсгэлэнд нийт 60 бүтээл дэлгэгдэх юм.
Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов.
Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё чамин шигтгээ мэт харагдав.
Уран бүтээлч Мөнхжаргалын Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Блью Мүүн Арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд нийт 20 гаруй тосон болон усан будгийн бүтээлүүд болон судалбар тавигдах юм.
Жил бүр зохион байгуулагддаг Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд энэ сарын 26-нд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монголын-24, Японы-21, Солонгосын-15 бүтээл дэлгэгдэн та бүхний мэлмийг мялаах аж.