Ангилал: Үзвэр

“Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг уламжлалтай. Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

“Этюд-2016” Судалбар зургийн нэгдсэн үзэсгэлэн “Blue moon” art галлерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг урьж байна. Үзэсгэлэн 08.10-24 ний хооронд дэлгэгдэнэ. Бүтээлийг 08-р сарын 08 болон 09 ний өдрүүдэд 11.00-19.00 цагуудад хүлээн авах юм байна.

Уран бүтээлч Чадраабалын Адъяабазарын бие даасан үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 29-ны өдөр 11:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд болно. Үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэжлэх юм байна. Урлагт хайртай уран зураг сонирхогч хүн бүхнийг тус үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм. Уг үзэсгэлэнг Blue Moon арт галерейгаас УБ хотноо АСЕМ ийн чуулга уулзалт болж буйтай холбогдуулан мөн Улсын их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан үзэгч та бүхэнд зориулан зохион байгуулж байгаа билээ.
Тус үзэсгэлэнд залуу болон дунд үеийн түүчээ болж яваа уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна ахмад уран бүтээлчдийн бүтээлүүд дэлгэгдэх юм.

“Хустай нуруун” дахь байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газраар аяласан уран бүтээлчдийн тэмдэглэлээс уран зураг сонирхогч та бүхэнд хүргэх гэж байна. Үзэсгэлэн наймдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийж наймдугаар сарын есны өдөр хүртэл үргэжилнэ. Уран зураг сонирхогч хүн бүхнийг урьж байна.

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм.

Уран бүтээлч Ж.Лхагва-Очирын бие даасан анхны үзэсгэлэн “УЛАМЖЛАЛТ СОЁЛ” шүтээн зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд 2016.06-24-29-ны хооронд нээгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд буюу өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.