Ангилал: Сонгодог

Холимог тулааны спорт сүүлийн хэдэн жил дэлхий ертөнцийг байлдан дагуулаад байна. Дэлхийн том телевиз, мэдээллийн агентлагууд тэмцээн уралдааныг нь шууд дамжуулан үзүүлж, холимог тулааны тамирчид урьд өмнө байгаагүй их шагналын мөнгө авдаг болжээ.

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнөө 7vs7 Монгол, Японы тулаанчдын дунд томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгууллахаар болсон билээ.

Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг 9 сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Монголын шилдэг 7 тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд Монголын өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хүндийг өргөлтийн 88 кг-ийн жинд Э.Содномпилжээ 210 кг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал уг төрөлд Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Халаф Мохаммед 22кг-ийг өргөж алтан медаль, Бразилийн тамирчин Да Силва Еванио 210 кг-ийг өргөж мөнгө, Монгол улсын тамирчин Э.Содномпилжээ 2010 кг-ийг өргөж хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай улс паралимпоос хоёр хүрэл медальтайгаар медаль хүртсэн улсуудийн 67-р байрт ороод байна.

ОУ-ын хэмжээний мастер боксын тамирчин М.Нандин-Эрдэнийг энэ спортыг сонирхогч хүмүүс сайн таних билээ. Тэгвэл түүний амжилтын арын алба буюу ивээн тэтгэгчээр нь “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байгаа аж.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эхэллээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Манай бөх 60 кг-ийн В3 ангилалд хүч үзсэн бөгөөд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх “Бээжин 2008” хүрэл, “Лондон 2012” алтан медальт бөх юм. Ийнхүү манай тамирчин Б.Ууганхүү паралимпаас эхний медалийн авч чадлаа.

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

“Рио-2016” Монгол улсад халгаатай дуулиан шуугиан ихтэй өнгөрлөө. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан билээ. Барилдааны явцад шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн.

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, түүнийг ялалтыг “луйвардлаа” хэмээн Монголчууд төдийгүй бусад орныхон нэлээдгүй шуугианыг дэгдээсэн билээ.