“ГОЛДЕН ЖИМ” ФИТНЕС КЛУБ-ээс жил болгон зохион байгуулдаг “MISS AND MISTER – 2016” тэмцээн болон “Zumba Pink” party 2016.11.26-нд 3,4-р хорооллын Дамдинбазарын гудамж-49 Модны 2-т “Amure” зочид буудлын 5 давхарт 18 цагт зохион байгуулагдах гэж байна.
Ангилал: Сонгодог
Арабын нэгдсэн Эмират улсад урьд шөнө өндөрлөсөн Цээж бодолт, соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс монгол хүүхдүүд 23 цом хүртэж, бахдам амжилт үзүүллээ. “Тояа” академийн 55 сурагч, есөн багшийн хамт энэ тэмцээнд зургаан ангилалд өрсөлдсөн байна.
Гирийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй С.Амантай толчак төрөлд II, рывок төрөлд IV, нийлбэр дүнгээр IV байрт тус тус шалгарлаа.
Араын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн жудо бөхийн олимпийн оноо олгох “Grand Slam” тэмцээнд Монголын эмэгтэй тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал “Тэмүүжин” жудор бөхийн клубын тамирчин олимпийн хүрэл медаль, Ази тивийн аварга Г.Отгонцэцэг -48 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн уг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болж, эх орныхоо нэрийг дахин гаргалаа.
“Golden Gym fitness club” нь цоо шинэ хөтөлбөр болох “Abs&Butts” буюу Хэвлий өгзөгний хөтөлбөрийг охид бүсгүйддээ клубынхээ бүх салбаруудаар нэгэн зэрэг зааж эхлэхээр бүртгэлээ эхлээд байна.
“Голден жим фитнесс клуб”-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийн санхүүгийн боломж бололцоогүй эмзэг бүлгийн болон илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулж жин хасах хөтөлбөрөө эхлүүллээ.
“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хойч үедээ үлдээх үүднээс “Монгол адуу” тэмцээнийг зохион байгуулж байна.
“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан…
Азийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Прокон-2016” програмчлалын олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ.
Тус олимпиад энэ сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо зохион байгуулагдсан юм.
МХТС-ийн баг Монгол улсад болсон шалгаруулалтад тэнцсэнээр уг олимпиадад оролцох эрхээ авсан аж.
Бразилын Рио де Жанейро хотноо хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх удаагийн зуны олимп, 15 дахь удаагийн паралимпийн наадам тус тус зохион байгуулагдаж, эх орноо төлөөлөн оролцсон дөрвөн тамирчин маань медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулсан билээ.