Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” кино үзэгчдийн хүртээл болох хугацаа ойртож байна. Тус киноны зураг авалт дуусчээ. Зураг авалтыг Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд хийсэн бөгөөд кино нээлт аравдугаар сарын сүүлч аравнэгдүгээр сарын эхээр болох сурагттай.
Ангилал: Нийгэм
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урилгаар Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлчид 8-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж байгаа бөгөөд 2012 оны 8-р сарын 10-ны 15:00 цагаас буюу өнөөдөр “ТАЛ НУТГИЙН АРИРАН” нэртэй хамтарсан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барина.
Монголын Анимэ, Манга сонирхогчдын холбооноос Японы соёлын өдрийг тохиолдуулан томоохон арга хэмжээ зохион байгуулах нь. Энэ сарын 11-нд болох тус арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Японы Элчин сайдын яам, Япон-Монголын Төвөөс хамтран зохион байгуулж буй гэнэ.
Холливудын одод байнга шахуу л гайхалтай нүүр будалт, үс засалттай байдаг. Дэлхийн хамгийн анхны супермоделийн хувьд Наоми Кемпбелл ч энэ жишгийг алддаггүй. Гэхдээ гоо сайханд золиос шаарддагийн жишгээр тэрээр үргэлжид үзэсгэлэнтэй харагдах гэж удаан хугацаанд үс залгуулдаг байснаар ийнхүү духан хэсгээрээ халзарсан байна.
Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар сүүлийн нэг сарын хугацаанд олны анхаарлын төвд байгаа гэхэд хилсдэхгүй. Тэднийг хөл гишгэх бүрийг папарациуд хором алдалгүй дагасаар зөвхөн найз нөхдийн харилцаатай гэсэн мэдэгдлийг нь няцааж дотно харилцаатай гэдгийг баталж чадсан юм.
Холливуудын хамгийн хүмүүжилгүй бөгөөд америкчуудын хамгийн дургүй оддын жагсаалтыг үргэлж тэргүүлж байдгаараа алдартай Парис хилтоныг зурагчид өдөр шөнөгүй дагаж хаа ч хамаагүй алдаа гаргавал паппарацддаг билээ. Тэрээр хэн нь тодорхойгүй байгаа нэгэн залуутай хотоос зайдуу арал дээр ийнхүү зугаалж байжээ. Тэгвэл ээлжит мөрдөгчдийн маань дуранд нэг иймэрхүү байдалтай өртжээ.
“Алтан хальс” кино холбоо, Үндэсний соёл, амралтын хүрээлэн хамтран “Open Air” задгай кино театр байгуулж, долоо хоног бүр кино гаргаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр найруулагч Ричард Линклэйтерийн 2001 оны бүтээл “Сэрүүн анир”-ыг гаргахаар болжээ. Уран зөгнөлт жанрын энэхүү киноны гол дүрд Уайли Уггинс, Итан Хоук, Жюли Дельпи нар дуу оруулжээ.
Маргааш шинэчлэгдэх “Биллбоард”-ын жагсаалтыг реппер Рик Россын “God Forgives, I don’t” цомог тэргүүлэхээр болжээ. Энэ нь “Биллбоард”-ыг тэргүүлсэн түүний дөрөв дэх цомог болж буй бөгөөд 218 мянган хувь зарагдаж буй аж. Харин каунтри стилиэр дуулдаг “Zac Brown band” хамтлагийн “Uncaged” дуу хоёрдугаарт жагсав.
Их Британийн хөгжмийн ертөнцийн могул Саймон Коуэлл Францын далайн эрэг дээрх үзэсгэлэнт хот болох Сен-Тропед алжаал ядаргаагаа тайлахаар шийджээ. Түүнийг “X-Factor”, “Америкийн шүтээн” хэмээх алдартай шоунуудын шүүгч гэдгээр дэлхий нийт сайн мэдэх билээ. Саймон Коуэллыг тус улсын урлагийн нөлөө бүхий одод Их Британийн “хөгжмийн ертөнцийн могул” хэмээн хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Жүжигчин Линдсей Лохан дэлхийд алдартай Калифорнийн “Холливуд” зочид буудалд амралтын өдрүүдээ өнгөрүүлжээ. Өдгөө 26 настай залуу од цагаан усны хувцастай усан сангийн дэргэд зогсч байгаа нь ийнхүү паппарацид өртжээ.
