Ангилал: Нийгэм

Дэлхийд хамгийн их үзэн ядагдсан хүмүүсийн жагсаалтад дээгүүрт бичигддэг дуучин Жастин Бибер ээлжит шинэ клипээ гаргажээ. “As Long As You Love Me” нэртэй түүний шинэ дууны видео клипт Жастин Бибер зодуулж буй хэсэг багтсан байна. Харин энэ нь олон хүнийг баярлуулж байгаа гэнэ. Энэ дууны видео клип Youtube-д тавигдсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор 65 мянган Like, 2900 Dislike авсан байна.

Энэ жил Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд БНСУ-ын Үндэсний Театрын 12 алдартай уран бүтээлч ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамтран энэ сарын 10-нд “Тал нутгийн Ариран “нэртэй хамтарсан тоглолт ҮДБЭЧ -ын тайзнаа тоглогдох гэж байна. Уг тоглолтод Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэртйн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож, БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдах юм. БНСУ-ын Үндэсний театртай хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолт нь цаашдын хамтын ажиллагааны эхпэл бөгөөд наймдугаар сарын суүлээр манай чуулгын уран бүтээлчид БНСУ-ын Үндэсний Их театрт очиж, тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ нь манай чуулгын гадаад орнуудтай хийх хамтын ажиллагаа, гадаад харилцаа өргөжин тэлж буй томоохон ажлуудын нэг ажээ.

Жүжигчин Кристен Стюартын тухай улиг болсон мэдээллүүд цаг үргэлж гарч байдаг. Харин Стюартын талаар огт мэдээлэгдэж байгаагүй зүйлсийг хүргэж байна. 22 настай жүжигчины маань талаар мэдээгүй зүйлс юу вэ?

Америкийн “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг хамгийн их ашиг, орлоготой ажилласан алдартай хосуудын энэ оны жагсаалтыг хөгжмийн ертөнцийн сайхан хосууд гэгддэг дуучин Бейонсе, рэппэр Jay-Z нар тэргүүлжээ. Хосууд өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ оны тавдугаар сарын 1-ний хооронд хоёулаа нийлээд нийт 78 сая ам.долларын ашиг, орлого олсон байна. Дуучин Бейонсе өнгөрсөн жил хариуцан ажилласан гэрээ, дөрөв дэх цомгийнхоо борлуулалт, шагнал урамшуулал зэргээсээ нийт 40 сая ам.долларын ашиг, орлого олж, нөхрөө ардаа орхисон байна.

Дэлхийн бүжгийн спортын цомын төлөөх тэмцээнд 10 настай монгол тамирчид тэргүүлжээ. Өнгөрсөн долдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Хятадын Шинжин хотод болсон “World cup 2012” тэмцээнд Монголоос гурван хос, нийт 6 тамирчин гурван насны ангилалд оролцсон байна.

Монголын рок поп ертөнцийн анхны хамтлагуудын төлөөлөл болсон “Sweetymotion” хамтлагийнхан “Номин талст” хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байгаа гэнэ. Учир нь энэ онд тэдний 15 жилийн ой тохиож буй учраас үзэгч, сонсогч фэнүүддээ зориулж хамтарсан уран бүтээл туурвиж байгаа ажээ. Тэдний хамтарсан шинэ уран бүтээлийн аяыг Харанга хамтлагийн аргил гитарчин, МУГЖ Чулуунбат зохиож хөгжмийн найруулгын төгөлдөр хуурч Б.Чинбат гитарчин Д.Өлзий орших нар хамтран бүтээж байгаа гэнэ.

Найм дахь жилдээ болж байгаа “Sunset 2012” шоу Монгол шилтгээн-“д болно. Энэ жилийн шоуны онцлог нь задгай талбайд 3D буюу энэ сарын 10-нд “Монгол шилтгээн” цогцолборт болох аж. Учир нь электроник задгай шоуг 3D гурван хэмжээст зурагшилтай, тайз засалтаараа өвөрмөц байх гэнэ.

Супер баатруудын тухай “Marvel” комик номоос сэдэвлэн бүтээсэн “The Avengers” кино өнгөрөгч тавдугаар сард АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая ам.долларын орлого олж байсан билээ. Тэгвэл “Уолт Дисней” компани тус киноны дараагийн анги “The Avengers 2” киног хийхээр болжээ.

Xөгжимд дуртай сонсогч, үзэгчдэд дуулгахад, цөөхүүл хөгжмийн тоглолт энэ сарын 25-нд 18.00 цагт Улсын филармонийн концертын танхимд зарлагджээ. Тоглолтын гол онцлог нь АНУ болон Итали улсад суралцаж байгаа Монголийн сонгодог хөгжмийн ирээдүйг тодорхойлох залуу уран бүтээлчид нэгдсэнд оршино.

Алдарт дуучин Mariah Carey “Triumphant (Get “Em)” гэдэг нэртэй шинэ цомог гаргасан тухайгаа шүтэн бишрэгчдэдээ танилцуулжээ. Түүний шинэ синглийн дуунууд өчигдрөөс Их Британид цацагдаж эхэлсэн бол өнөөдрөөс дэлхий дахинаа iTunes-ээр шүтэн бишрэгчдэд нь хүрэх аж. Mariah Carey өнгөрсөн долоо хоногт шинэ синглийнхээ хавтасны зургийг Twitter-тээ тавьсан байсан юм.