Попын хаан Майкл Жексон 2009 онд 50 насандаа өөд болсон билээ. Түүнээс хойш түүний гурван хүүхдийг ээж Катерин Жексон асрамжиндаа байлгаж байсан. Харин сүүлийн хоногуудад хатагтай Катерин гэнэт ор сураггүй болж байгаад саяхан хүүхдийнхээ гэрт байна гэсэн хачирхалтай мэдээлэл гарсан. Мөн түүний алга болсны дараа Майкл Жексоны ах дүү нар гэрт нь ирж, хүүхдүүдтэй нь нилээн зөрчилдөж багахан хэмжээний зодоон ч үүсгэсэн. Энэ бүгд алдарт дуучны 1 тэрбум ам.долларын өв хөрөнгөтэй холбоотой нь тодорхой.
Ангилал: Нийгэм
“Дурлал юуг хүснэ вэ” дуугаараа олны танил болж, бие даасан тоглолтоо хүртэл хийгээд авсан дуучин Daisy гэх бүсгүй бий. Илэн далангүй яриатай, уран бүтээлээ өөрийнхөө зав чөлөөнд тааруулж хийдэг гэж ярих түүний нөхөр нь хөгжмийн зохиолч, продюссер Ганг. Өдгөө “Prosounds” студид уран бүтээлээ туурвиж буй авьяаслаг залуу “Эхнэр маань дуучин, би өөрөө ая зохиодог. Гурван хүүхэд маань ч гэсэн урлагийн авьяастай болох нь мэдэгдэж байгаа.
R&B дуучин Бруно Марс саяхан Лос-Анжелест тансаг зэрэглэлийн байшин худалдаж авчээ. Лаурен Каньон районд түүнээс гадна илбэчин Харри Хаудини, хөгжимчин Фрэнк Заппа, Холливудын од Жорж Клүүни нар амьдардаг аж.
Нийслэлчүүдийн сайн мэдэх атар талхыг савалгаатай зардаг болбол одообайгаа үнэ дээр нь даруй 200-250 төгрөг нэмж худалдаалдаг болох гэнэ. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шийдвэр гаргаж, “Атар” талхыг савлаж зарах ёстой гэж үйлдвэрлэгч “Атар өргөө”, “Талх чихэр” компаниудад шаардлага тавьсан байна. Үүний хариуд үйлдвэрлэгчид “савалгаатай болбол 200-250 төгрөгөөр үнэ нэмнэ” гэжээ.
“Universe best songs” наадмын дөрөв дэх ялагч Э.Төгсбаяр UBS телевизийн амласан ёсоор Австрали улсад очиж “Грэммийн шагналт” поп дуучин Лэди Гагагийн тоглолтыг үзээд иржээ.
“Намайг битгий уучил” жүжгээр олны танил болсон жүжигчин Өөдөө өнгөрсөн жил амаржиж хөөрхөн хүү гаргаснаас хойш намба суух болсон. Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч, яруу найрагч гээд урлагийн салбарт хүч үзээгүй салбар бараг л байхгүй болсон түүний багын мөрөөдөл нь бүдгэрчээ. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Насан туршдаа жүжигчин байна гэдэг мөрөөдөл маань жаахан бүдгэрсэн. Яагаад гэвэл би нийгэмтэйгээ зохицож амьдарч байна.
Манай рок попын хуруу дарам цөөхөн охидын хамтлагуудын тоонд “Sweetymotion” зүй ёсоор багтдаг. Тус хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой дуучин гэгдэх Сүндэрээ шинэ амьдралаа эхлүүлж байгаа тухай бор шувуу гадуур нисэх болжээ. Америкт долоон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн тэдний араас хөл алдах залуус олонтаа. Тус хамтлагийн Сарнай гэрбүлтэй болсон бол Ганболор нь америк найз залуутай гэх үгээр энэ бүхнээс зайгаа барьсан.
Монгол Улсад нийт найман телевиз олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэхдээ Монголын тамирчдынхаа тэмцээнийг бүгд ижил эрхтэйгээр шууд хүргэх бол үзэгчдэд хүртээмжтэй байх үүднээс бусад спорт төрлүүдээ хуваан авч, дамжуулах юм байна. Гэхдээ тэдгээр найман телевизээс MN25 дугаар суваг телевиз давуу эрхтэйгээр бүх спортын төрлийг дамжуулах бол бусад долоон телевиз тус тус таван төрлийн спортын тэмцээн, уралдааныг монголчууддаа шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.
Украйны алдарт жүжигчин Богдан Ступки таалал төгслөө. Түүнийг сүүлчийн замд нь үдэхээр төрийн тэргүүн Виктор Янукович, ерөнхий сайд Николай Азаров болон ерөнхийлөгч асан Леонид Кучма, Виктор Ющенко нар хүрэлцэн иржээ. Мөн Оросын төрийн тэргүүн Владимир Путины эмгэнэлийн үгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Виктор Зубков дамжууллаа. Хүндэт эрхэмтэй салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа Иван Франкогийн нэрэмжит Үндэсний академийн драмын театрт болжээ.
Монгол Урлаг аль эрт дэлхийд тэргүүлэх болсоноо зарлан тунхаглаатхав. Юу болоод өнгөрөө !? гэж үү ?
Ийм юм боллоо. Дуурь хэмээх манайд театраар нь бараг хүн шагайдаггүй эртний Герегийн сонгодог барилга байдгийм. Тэнд энэ ертөнцийн аль ч лабораториос илүү тандалт, туршилт явагддаг аж. Тэр газар ажилладаг монгол хүмүүсийнх нь сарын цалин төр түшигч монгол эрхмийн машиных нь өрөөсөн дугуйны ханшинд ч хүрдэггүй юм гэнэ. Ийм орчин газарт орчлонд хосгүй бүтээгч төрдөг юм байна.
