Дуучин Лейди Гага бусад холливудын оддын жишгийг даган үнэртэн, мөн өөртэй нь адилхан хүүхэлдэй хийлгүүлж байна.
Гага том нүдтэй, загварлаг Bratz хүүхэлдэйг үйлдвэрлэдэг АНУ-ын “MGA Entertainment” компаниар өөрийн хүүхэлдэйгээ хийлгэхээр захиалга өгсөн байна. Гэвч өөрийн шинэ цомгоо гаргасны дараа, шинэ үнэртэй усаа гаргасны дараа гэх мэтээр хүүхэлдэйг борлуулж эхлэх хугацааг удаа дараа хойшлуулснаас “MGA Entertainment” түүнийг шүүхэд өгчээ.
