Ангилал: Нийгэм

Өдгөө залгамж халаагаа бэлтгэх асуудалд анхаарч, шийрийг нь хатаах шижигнэсэн залуус хайж буй “Камертон”-чууд шүүгчийн суудалд заларсан. Тус тусынхаа ажил, амьдралд анхаарч хамтын уран бүтээлээ завсарласан дуучид салбар бүрт хүчин зүтгэх болсон.

Эба газар тариалангийн бизнес хөөсөн бол, Мээдээ ресторан ажиллуулж эхэлсэн нь нууц биш. Болд дуу бичлэгийн студи толгойлон продюссер хийж яваа бол, Ганаа нэвтрүүлэг хөтлөн янз бүрийн ажилтай зууралдаж буй. Хамтлагийнхаа хамгийн хөгжилтэй, бас дэггүй гэгддэг Ганаа мэргэжлээ солиод хэрэндээ л уйдах завгүй байдаг юм билээ. Мань эр компанийн захирлаас эхлээд цэвэрлэгч хүртэл хийж үзсэн гэдгээрээ их л бахархдаг ч ганцхан зүйлээс ухаангүй айдаг гэх.

Балетийн бүжигчин Д.Одсүрэнг шинэ үеийн шилдэг бүжигчин хэмээн зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр 2009 оноос хойш ХБНГУын Тюрингийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм. Түүнийг эх орондоо ирснийг дуулаад өчигдөр 14.30 цагт утас цохилоо.

Оскарын шагналт энэ бүсгүй нэг л өдөр ээж, ах, бяцхан үеэл дүүгээ алдсан аймшигт явдал болсон билээ. Тэгвэл Америкийн Иллинойс мужийн шүүхээс дуучин бүсгүйн эгчийнх нь экс нөхрийг хэргийн буруутан хэмээн тогтоож ял оноожээ. Шүүхээс Уильям Балфур гэгчид бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

“Twilight” цуврал киногоор алдаршсан 22 настай жүжигчин бүсгүйг өөрийн дурлалт залуу Роберт Паттинсоныг мэхлэн, “Snowwhite”-ын найруулагч Руперт Сандерстай учир ургууллаа хэмээх мэдээлэл тарсан байна. Гэвч ихэнх хүмүүс залуу жүжигчин бүсгүйг дайрч байгаа ээлжит гүтгэлэг гэж үзсэн аж.

Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Facebook сонгуулиар сүүлийн үед уран бүтээл эрчимтэй хийж байгаа “Honey moon”, “Cat walk” охидын хамтлагийг өрсөлдүүлэхэд “Honey moon”хамтлаг 99:1 харьцаагаар ялалт байгуулжээ. Эндээс нэг дүгнэлт хийж болж байна. Охидын хамтлагийн орон зайд өрсөлдөж байгаа энэ хоёр хамтлагаас “Honey moon”-ыг хамтлаг хэмээн зөвшөөрч, нөгөө талдаа “Cat walk”-ын охидыг дуучинд тооцохгүй байгаа бололтой.

-Манай хамтлаг 2004 оны долдугаар сард албан ёсоор байгуулагдаж байсан. Амьд хөгжим сонирхдог болохоор хамтлагийн гоцлол дуучин Ц.Одбаярыг би урьд нь таньдаг байсан л даа. Нэг удаа Ц.Одбаяртай уулзахаар бэлтгэлийнх нь байранд очлоо. Тэгсэн нэг л танил хоолой дуугарч байсан. Би ч хаана сонссон дуу, хоолой билээ гээд л тархины “хатуу диск”-ийг тултал нь ажиллуулж байгаа юм чинь / инээв/. Тухайн үед яг хөгжим тавьчихсан юм шиг санагдсан болохоор тэгсэн байх л даа. Яваад ортол манай Ц.Одбаяр амьдаараа дуулж байсан. Тэгээд л илүү дотно танилцаж сайн, сайхан бүтээл хийх сэдэл төрж хамтлагаа байгуулсан юм.

Дуучин Лейди Гага бусад холливудын оддын жишгийг даган үнэртэн, мөн өөртэй нь адилхан хүүхэлдэй хийлгүүлж байна.

Гага том нүдтэй, загварлаг Bratz хүүхэлдэйг үйлдвэрлэдэг АНУ-ын “MGA Entertainment” компаниар өөрийн хүүхэлдэйгээ хийлгэхээр захиалга өгсөн байна. Гэвч өөрийн шинэ цомгоо гаргасны дараа, шинэ үнэртэй усаа гаргасны дараа гэх мэтээр хүүхэлдэйг борлуулж эхлэх хугацааг удаа дараа хойшлуулснаас “MGA Entertainment” түүнийг шүүхэд өгчээ.

Цагааны Цэгмид хэмээх монголын кино урлагын түүхэнд нэрээ мөнхөлсөн аугаа хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу.Тэрээр манай кино урлагийн домог, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг анхлан хүртэж явсан хүний нэг билээ. Аугаа эцгийнхээ авьяасыг өвлөж авсан Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрбаатар ч олон сайхан дүрээрээ түмэн олондоо танигдаж чадсан. Эцгийгээ өнгөрсний дараахан “Хүний амь” кинонд тоглож тэрээр урлагт хөл тавьж байсан.

Left Banner

Зүүн бүсийн ард түмний дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдаан ирэх сарын 2-5-нд Хэнтий аймгийн Дадал сумд болох аж. Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ярихдаа “Урлагийн тэмцээнүүдэд орон нутгийнхан оролцох нь ховор. Энэ уралдааны дараа баруун, төвийн бүсүүдэд энэ уралдааныг зарлана. Энд дуулах сонирхолтой хүн бүр оролцож болно.

Уран бүтээлээ орхиод уул уурхайн салбарт хүч үзэхээр шийдсэнээ сүртэй нь аргагүй зарлаж явсан дуучин Б.Маралжингоо хүслээсээ урважээ. Урлагийн ертөнцөд гаргаж ирсэн продюссер Д.Болдоос нүүр буруулан энд тэндхийн тоглолтод халтуур хийж явах нь таалагдсан болохоор өөр шалтаг хайсан ч байж мэдэх юм. Юутай ч, сургууль соёлын мөр хөөгөөд завгүй яваа гэгдэж буй дуучин Б.Маралжингоо өдгөө хоёр дахь цомгийнхоо ажилд орсон гэнэ.