Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “Create 2030” хэсгүүдтэйгээр 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Ангилал: Уртын дуу
“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох, сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын адилаар Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим буюу “UB Festival Orchestra” үүсгэн байгуулагдаж анхны тоглолтоо 09 дүгээр сарын 27-ны өдөр хийлээ.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас Төв аймгийн сумдын Соёлын төвийн бүжгийн багш нарт зориулсан богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулав. 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 24-ны өдрүүдэд болсон тус сургалтад 20 сумын Соёлын төвийн багш нар хамрагдлаа. Тус сургалт нь орон нутгийн бүжгийн багш нарын онол, практикын мэдлэг чадвар, бүжиг заах арга зүйг дээшлүүлэх зорилготой, гурван багц цагийн сертификаттай сургалт болно.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо 09 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус чуулга нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Хил хамгаалах байгууллагыг сурталчлах, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн.
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар “ШИНОС” мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ. Тодруулбал, АНУ-д зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. “Хийморь” уран сайхны кино өмнө нь тус наадмаас “Олон улсын шилдэг кино” медаль хүртсэн бол наадмын сүүлчийн өдөр дахин нэг шагнал хүртэж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулжээ. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж. Тус театрынхаа нээлтийг И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх болжээ.
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум 09 дүгээр сарын 29-ны 10:00-12:30 цагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиосон билээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан нэрт уртын дуучнаа эцсийн замд нь үдлээ. Түүнийг эцсийн замд нь үдэхэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын төрийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл болон гэр бүл, ахан дүүс, монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шавь нар, МУГЖ Ц.Төвшинтөгс даргатай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олны төлөөллүүд байлцсан бөгөөд танхимд монголын үе үеийн алдарт уртын дуучдын дуу нь түрлэг намуухан эгшиглэж байлаа.