Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум зохион байгуулагдлаа
Нийгэм

Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг30/09/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
111634189022020-09-30-19-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “Create 2030” хэсгүүдтэйгээр 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

   Форумын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар ажилласан бөгөөд хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо, Бүтээлч үйлдвэрлэл, инновацын төв зэрэг байгууллагууд оролцжээ.

   Форумыг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Уртнасан үг хэлсэн бол, Монгол Улсын Соёлын яамны сайд С.Чулуун мэндчилгээ дэвшүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Нацагдолгор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Баттулга, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн ТУЗ-ын дарга, Дисковери Монголиа ХХК-ын захирал Б.Барсболд, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн ТУЗ-ын гишүүн, Онцын тасархай ХХК-ын захирал Ж.Батсүх, Аялал жуулчлал, газарзүйн нэрт судлаач, профессор О.Сүхбаатар нарын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцжээ.

   Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форумын “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл-түншлэл” хэсгийг Бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийн захирал, доктор дэд профессор Ж.Эрхэмтөгс удирдаж “Соёлын үйлдвэрлэлийн Нийслэлийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр, СЭЗИС-ийн багш, доктор Ч.Энхболд “Соёлын үйлдвэрлэл ба Ковид 19” сэдвээр, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа “Нийслэлийн соёлын үйлдвэрлэлийн талаар баримталж буй бодлого түүний хэрэгжит” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

   “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл” хэсгийг Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б.Мөнхбадрал удирдаж, СУИС, Соёлын сургуулийн ССССПБ-ын дэд профессор, доктор Ч.Мөнхжаргал “Соёлын аялал жуулчлал: Улаанбаатар хотын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр, Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төвийн ТУЗ-ийн дарга Д.Гансүх “Соёлын аялал жуулчлал ба гар урлал, бэлэг дурсгалын сэдэв сонголт” сэдвээр илтгэл тавьж форумд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнчлэн “Create 2030” хэсэгт Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б.Мөнхбадрал “Алсын хараа-2050 дахь соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын агуулга” сэдвээр илтгэл тавьж форумд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ гэж нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.