Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийсэн билээ. Энэ жилийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”, “Өрж эвлүүлэх наадгай” зэрэг 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж амилуулж байгаа нь энэ жилийн хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ангилал: Нийгэм
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Монголхүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах…
Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах "Cinema аwards” наадам өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр…
Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын Шилдэг найруулагчийн шагналт, Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг нэрт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү,…
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэвлэлтээс гараад удаагүй “Сахиуст хангайн нууц” номынхоо талаар “buro247” сайтад тун сонирхолтой нэгэн ярилцлага өгчээ. Түүний ярилцлаганаас уран зохиолын тухай өгүүлсэн шилдэг 10 ишлэлийг түүвэрлэн хүргэе.
Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-нд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж байх үеэр цуврал дэлбэрэлт болсон юм. Тэгвэл уг дэлбэрэлтийн сэжигтэн тодорхой болжээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ““ӨРГӨӨ МИНИЙ НҮДЭЭР”гар зургийн уралдаан зарлаж байна. Насны хязгаар: 8-12 нас Бүтээл хүлээн…
Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү СТА Цэгмидийн Төмөрхуяг “Cinema Awards”Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ. Түүний шагнал хүртсэн баярыг хуваалцаж хэдэн хором ярилцсан юм.
Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү СТА Цэгмидийн Төмөрхуяг “Cinema Awards”Монголын кино…
“My Heart will Go on” хэмээх гайхалтай уран бүтээлийг сонсоогүй өссөн хүн ховор биз ээ. Тэртээ 20 жилийн өмнө найруулагч Жеймс Камерон дэлхийн хамгийн гайхалтай киноны нэг болох “Титаник” киног бүтээж, дууг нь алдарт дуучин Селин Дион дуулсан нь өдгөө бидний сэтгэльд сайхан түүх, дурсамж болон үлджээ.
