Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана
Оддын амьдрал

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Холбооны шоронгуудыг удирдах товчооны шинэчлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Америкийн реппер, продюсер P.Diddy буюу Шон Комбс 2028 оны хоёрдугаар сарын 5-нд шоронгоос суллагдах ажээ. Энэ тухай “USA Today” сонинд мэдээлснийг “Kazinform” агентлаг дамжууллаа.

Өдгөө 56 настай реппер Нью-Жерси муж улсын шоронд 50 сарын хугацаагаар хоригдож байгаа юм. Түүний суллагдах огноо хэд хэдэн удаа өөрчлөгджээ. Эхлээд тэрбээр 2028 оны тавдугаар сарын 8-нд суллагдах байсан бол мөн оны хоёрдугаар сарын 8-нд суллагдахаар болсон байна. Ийнхүү хугацаа өөрчлөхдөө хоригдогч зан байдлын хувьд сайн байж засарч хүмүүжсэн, хоригдсон хугацаа, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг багасгах тусгай хөтөлбөрүүдэд хамрагдсан зэргийг харгалзан үзжээ.

P.Diddy ярихдаа, сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаагаа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас бүрэн татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр эмчилгээнд хамрагдаж,бусад хоригдлуудад зөвлөгөө өгч эхэлжээ.

2025 оны долдугаар сард тангарагтны шүүхээс “биеийг нь үнэлүүлэх зорилгоор  хүмүүсийг зөөвөрлөсөн” гэх зүйл ангиар буруутган түүнд ял оноосон юм. Тэрбээр хэд хэдэн эмэгтэйчүүд, тэдний дотор хуучин найз бүсгүйчүүд болох Касандра “Кэсси” Вентура Файн болон “Жейн” гэдэг нууц нэртэй нэгэн эмэгтэйг зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон байна. Харин бэлгийн мөлжлөгт оруулах зорилгоор хүн худалдаалсан, гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэх илүү ноцтой хэргүүдэд түүнийг буруугүй гэж үзжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.