Ангилал: Уртын дуу

ОХУ-ын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский Корсановын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадам болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд Ч.Бадрал, Т.Энхбат нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Итали, ОХУ, БНХАУ зэрэг 13 орны шилдэг дуурийн дуучид өрсөлдсөн эл уралдаан тэргүүн байр шалгаруулаагүй байна.

2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР “Prima …” буюу “Эхлэл …” хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.

“Төгс санаа” медиа групп, дуучин MB rapper нар хамтран “Яах гэж чамтай” хип хоп парти шоуг зохион байгуулах гэж байна. Тоглолт 2016 оны 12 сарын 10 нд Victory center-н Bismarck lounge -д 21 цагаас болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80200853 99033435 99296453 99771918 дугааруудаас лавлана уу. Тасалбарын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.

Өвөрмөц дуулалт, хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан талаар түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн талаархи мэдээлэл хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдэж, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Тэдгээрээс хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг онцолж, уг хэргийн талаар хэрхэн мэдээлснийг энэ удаагийн буландаа онцлон хүргэж байна.

Одоогоос хоёр cap гаруйн өмнө нэгэн жүжигчинтэй ярилцлага хийж байхад Монголын уран бүтээлчид нэг кино бүтээх, бүтээсэн киногоо олон улсын наадамд оролцуулах гэж ямар их зовлон, бэрхшээлийг туулдаг талаар өгүүлсэн нь одоо ч тод санагдаж байна. Монголын нэрийг дэлхийд танилцуулж, Монгол гэх улсад кино урлаг байдаг юм шүү гэдгийг харуулахын тулд очсон газрынхаа гудамжинд хонох нь холгүй зүтгэсний эцэст киногоо олон улсын наадамд өрсөлдүүлдэг хэмээн ярьж байсан.

Хэрвээ манай улс соёлын яамтай, харьяа яамнаас нь кино урлагийг дэм

Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” үе үеийн ажиллагсад, албан хаагчдын дурсамж уулзалтыг зохион байгуулж байна. Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй.