Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэхээр болжээ. Оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэний тухай харуулсан уг киноны арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү баримтат кинонд Малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг харуулахыг зорьсон байна. Үүнээс гадна баримтат кино толилуулсны дараа хүрэлцэн ирсэн зочид, та бүхний санал бодлыг сонсохыг хүсэж байгаагаа тодотгон хэллээ. Үүгээрээ нийгэмдээ идэвхтэй оролцсон таны туршлага ямар байв? Улс төр, нийгмийн амьдралд та оролцож чадаж байна уу? Өөрийн оролцоог нэмэгдүүлмээр байна уу? зэрэг асуултанд тулгуурлан кинонд оролцсон иргэдийн түүхэн дээр уншигч таны түүхээ нэмэрлэх хэлэлцүүлгийг өрнүүлж өргөн цар хүрээтэй болно гэдгийг онцолсон юм. Тус арга хэмжээ нь 5-р дугаар сарын 3-ны Лхагва гарагийн 17:00 цагт Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд номонд дурлагч, хүндэт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн үйл ажиллагаа болон тогтмолжоод байгаа билээ.
Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-ай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг. Энэхүү ТОП 100 ААН-н нэгээр Талх Чихэр ХК шалгарлаа. Тус шагналд нийт татвар төлөлт, борлуулалтын орлого, ажилчидын тоо, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалздаг байна.
Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүү мужийн сэтгүүлчидтэй хамтран ажиллана ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгуулав. Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцжээ.
“Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орж, “Уухай” дуугаа хадааж эхэллээ. Тэд энэхүү дуугаа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулжээ. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрөөд байхад нь фэйнүүд нь “зодог тайлж” хэмээн харамсч байсан. Гэтэл шинэ стиль, доргио хөгжим, шинэ уран бүтээлээо уулзаж байгаад нь тун их ам сайтай байгаа гэнэ. Мөн энэ дуугаараа үндэсний урлагаа ч сурталчилжээ.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг:
Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema” кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.
“Gangnam Style” дуугаараа дэлхийн од болж чадсан Өмнөд Солонгосын дуучин PSY найм дахь цомгоо фенүүддээ хүргэх гэж байна. Жил гаруй хугацаанд нам гүм байсан түүний найм дахь цомог бэлэн болсон талаар түүний харьяалагддаг YG Entertainment студи мэдээлжээ.
017 онд МУЗ-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд МУЗ нь байгууллагын засаглал, хүний нөөц, санхүүжилтын хувьд хөгжин бэхжиж, үндэсний болон олон улсын түвшинд хөтөлбөрүүдээ тогтвортой хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн салбарын нийгэм эдийн засаг, хүний хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас санаачлан зохион байгуулдаг “Хамтдаа инээмсэглэе” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Урлагийн их наадам энэ жил гурав дахь жилдээ тавдугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдөр БЗД-ийн “Соёлын төв” жанжин клубт болох гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аян нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд, багачууд хамрагдсан байна. Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна.
