Ангилал: Нийгэм

Дэлхийн технологи электроникийн салбарт үргэлж шинэ өөрчлөлт хөгжил ид өрнөж буй дижитал эрин үед бид амьдарч байгаа билээ. Өнөө цагт бидний өдөр тутмын хэрэглээ болсон Ухаалаг утас, Компьтер тоглоом, Smart TV, Tablets, Laptop Desktop компьютерууд, Blu-ray кинонууд зэрэг эдгээр барааг нэг дор сонирхон, худалдан авах боломжтой нэгэн дэлгүүрээр бид зочиллоо. Эднийх хүмүүсийн сонирхол татсан хэрэгтцээт бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-с гэрээт бэлтгэн нийлүүлэгч түншүүдээрээ дамжуулан оруулж ирэн Монголд худалдаалдаг ба тухайн улсад тогтоосон шижиг үнээр манайд борлуулдаг байна. Мөн захиалгаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүссэн барааг сэтгэл ханамжинд анхаарч тэдний хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээн ажилладаг “Мөнгөн бороо” дэлгүүртэй танилцаж, тус компаний менежер Б.Чинсайхантай ярилцсанаа хүргэж байна.

УДЭТ-ын жүжигчин “Драмын 4” хамтлагийн дуучин Г.Амгаланбаатарын “ХЯЗГААРГҮЙН ОРОН ЗАЙ…” уран бүтээлийн тайлан тоглолтоо толиулахаар болжээ. Түүний анхны уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 21-нд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Тоглолтын ивээн тэтгэгч “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байна. Энэхүү тоглолтонд түүний тоглосон кино, жүжиг, клипийг үзэгчдэд хүргэнэ. Мөн жүжигчин, дуучид оролцохоос гадна алдарт Надаар тоглосон хайр тэргүүтэй дэлхийн сонгодог болон үндэсний шилдэг жүжгүүдийн хэсгээс тоглохоор болсон гэдгийг жүжигчин Г.Амгаланбаатар хэллээ.

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа хос цомгийн баяраа сэтгүүлчидтэй хамт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, “Өнгө аяс”, “Удахгүй ээ… ” цомгоо танилцуулах хэвлэлийн бага хурал 2017.05.10-ны өдрийн 11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Кастл” рестораны гурван давхарт хийх юм байна.

Урин дулаан цаг ирж байгаа энэ цаг үед эрхэм та чанартай чамин хийцтэй гутлаар хөлөө баярлуулмаар байна уу. Тэгвэл анхаарлаа түр хандуулна уу. Энэ зуны хамгийн том гутлын үзэсгэлэн худалдаанд та бүхнийг уриж байна.

Зохиолын дуучид нэг хэсэг хослон хайрын тухай дуулж, зарим нь хоорондоо гэрлэж, гэр бүл болдог хэв маяг дэлгэрээд байсан. Тэдний ихэнхи нь хоёр тийш болж тус тусын замаа хөөх болсноосоо хойш олигтой уран бүтээл хийж гавьдаггүй билээ. Харин тэдний шинэ маркетингийн гол бай нь сошиал одод болох бяцхан хүүхэд багачууд болоод байгаа бололтой.

“Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмын хоёр дахь үе эхэллээ. 2016 онд нээлтээ хийсэн нийт 46 киноноос шилдэг 25-ийг нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан юм. Тэдгээр бүтээлээс кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 13 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр болжээ.

Машин бол хотын агаарыг бохирдуулагч гол хүчин зүйлийн нэг. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Хэрэв та том хотод амьдарч байгаа бол юугаар амьсгалж байгаагаа бодох л хэрэгтэй юм. Ямар аймшгийг зүйлээр амьсгалж байгааг харуулахаар англи зураачид үзэсгэлэн зохион байгуулжээ. Үзэсгэлэнд оролцсон энэтхэгчүүд машины бохирдолд огт өөр талаас нь хандсан байна.

“Мөнх хааны зарлиг” хэмээх түүхэн адал явдалт шинэ уран сайхны кино мэндлэх нь ээ. Энэхүү уран сайхны киног 1256 оны Монголын эзэнт гүрний алс баруун хязгаарт болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээх аж. Тодруулбал монголчууд “Ассасин” хэмээх 170 жилийн туршид алан хядах ажиллагаагаараа алдаршсан лалын шашинтны бүлгэмийг дараад зогсохгүй “Уулын өвгөн” хэмээн өргөмжлөгдсөн ассасины толгойлогчийг олзолж авсан талаар өгүүлэх гэнэ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуу, яруу найргаар зохиосон хөгжмийн уран бүтээлийн “Нэг дэлхий” (One world) тоглолт Холливудын алдарт Шрайн (Shrine auditorium) концертын танхимд 1999 онд болсон ба түүнээс хойш амьдралынх нь түүхэн замналаас сэдэвлэн зохиосон