Ангилал: Уртын дуу

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Соёлын яам”-ны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилжээ. Тэрбээр УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр төгссөн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Боловсролын соёл, шинжлэх ухааны яамны харьяа Соёл урлагийн газрын дарга, Монгол Улсын консерваторийн захирлаар тус, тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Тэрээр томилогдсон дэд сайд нарын олонх нь салбарын, салбартаа танигдсан мэргэжлийн хүмүүс байлаа. Тэгвэл Соёлын Дэд сайдаар Мөнхөөгийн Батбаяр томилогджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэцдээ нэг яам шинээр байгуулахаар шийдвэрлэсэн нь “Соёлын яам” байсан. Соёл, урлагийн салбарынхны хүсэн хүлээж байсан түүхэн шийдвэр гарч, шинээр байгуулагдаж буй “Соёлын яам”-ыг удирдахаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич С.Чулуун томилогдлоо.

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.

“Warner Bros” компани “Matrix-4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд нээлтийн урьдчилсан товыг 2021 оны тавдугаар сарын 21-нд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон билээ. Тэгвэл тус бүтээлийн зураг авалт ирэх сараас Берлин хотод үргэлжлэхээр болсон талаар жүжигчид мэдээллээ.

“The HU” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх “ГЭРЭГ” тоглолтоо өчигдөр хийлээ. Тоглолтын үеэр 53 сая төгрөг цугларсан ба хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах юм. Хандивын тоглолт White Rock Center-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллалаа.

Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн томоохон төлөөлөл болох Blackpink хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекорд эвдээд байна. Тэдний шинээр гаргасан “How You Like That” дуу одоогийн байдлаар:

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын үндэсний ялагчаар авьяаслаг оролцогч Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.