Ангилал: Нийгэм

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: -Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн…

Монголын сайтын холбооны нэгдсэн “VI” чуулган өчигдөр (2021.01.17) болж өнгөрлөө. Анх 2009 онд байгуулагдсан цахим сэтгүүл зүйн ууган холбооны энэ удаагийн чуулганд тус холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцохоор бүртгүүлснээс 81 сайт мандатын эрхээ авч оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.

Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

АНУ-ын Пуэрто Рикод зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “авьяас” шалгаруулалтын шилдэг 27 миссийн нэгээр шалгарчээ. Уран нугаралтаар олон жил тууштай хичээллэсэн тэрээр үндэсний өв соёлоо тээн ийнхүү дэлхийн тайзнаа гайхагдаж явна. Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээнд 130 гаруй орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 оролцогч тодроод байгаа бөгөөд тун удахгүй тус шалгаруулалтын шилдгүүд тодрох ажээ.

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн “Соёлын бүтээлч сар” аяны хаалтын үйл ажиллагаа буюу “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2021” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их Монгол танхимд боллоо. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцуулсан юм.