Ангилал: Нийгэм

“Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулана.

Хөхрөгчийн доор хөрстийн дээр Монгол хэмээх уулс нь сүрлэг, ус нь тунгалаг, хүн зон нь тэнүүн уужим сэтгэлтэй үндэстэн түмэн он жилээр оршимуй. Төв Азийн энэ зүрхэнд өргөн тал, өндөр хангай, хөвч тайга, говь хээр бүхий л тогтоц нэг дор цогцолж өвөл, зун, хавар ,намар, өглөө орой наран жаргах, мандах нь давтагдашгүй диваажин байдаг билээ….

Сүүлийн үед “Амьдралын бэлэг”, “Ханьдаа”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг олон сайхан хайрын дуунуудаараа яах аргагүй олны талархалыг хүлээгээд байгаа дуучин бол хоймор нутгийн хүү МУСТА Я.Гэрэлчулуун билээ. Тэрээр эх орондоо төдийгүй дэлхийн 10 гаруй оронд ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчууддаа “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо тун амжилттай хүргээд ирсэн аж. Тэгвэл саяхан гаргасан “Амьдрал чамд хайртай” нэртэй цомгоороо нэрлэсэн өөрийн 2 дахь бие даасан тоглолтоо тун удахгүй хүргэх болсон гэнэ.

Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн. Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Философич Сартрыг бидний зарим нь “Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм” гэсэн үгээр нь мэддэг байх. Тэгвэл ер нь яагаад “Эрх чөлөөний шорон” байдаг билээ? Энгийнээр бодож үзвэл эрх чөлөө гэдэг хэн бүхэн хүсч талархдаг хамгийн гайхамшигтай төлөв байх учиртай мэт. Гэтэл Сартрийн үгээр бол тийм биш юм гэнэ. Тэрээр эрх чөлөөг дараах байдлаар тайлбарлажээ.

Биеийн тамир спортын газраас өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Мөнгөн өвөл” арга хэмжээ зохион байгуулна.

Тус арга хэмжээнд спортын чиглэлээр ажилладаг байгууллагууд гурван төрлөөр өрсөлдөх аж. Тодруулбал, гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээн болох юм байна.

Гаргасан бүтээгдэхүүн бүр нь зах зээлд амжилт олон гялалзаж яваа “Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзултай уулзаж ярилцлаа. Өрхийн үйлдвэрлэлээс эхтэй тус компани 2015 оны 11 сарын 26-нд албан ёсоор үүсгэн байгуулагдсан ч Flames брэндийн аяны хөнжил, ангийн бууны гэр, гадуур хувцас зэрэг нь өөрийгөө хүндэтгэдэг эрхмүүдийн трэнд болоод буй юм. Гэхдээ бид энэ удаа сүүлийн үед хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй Хадлан загварынх нь талаар тодрууллаа.

Монгол цэргийн Төв Ази, Дундад Ази болон Европ тивд хийсэн хуурай замын аян дайн нь дэлхийн цэргийн түүх судлалын байнгын судлагдахууны нэг. Тухайлбал Өрнийн /Хятад, Япон, Солонгос/ улс орнууд Мухулай жанжны цэргийн тактикийг ихээхэн судалдаг байхад Дорно /европ, америк/ дахины улс орнууд Сүбээдэй жанжны Европын төмөр рыцариудын армитай хийсэн болон бусад тулааны тактикийг шимтэн судалдаг ажээ. 1900 оны үед Хаант Орос улсын Цэргийн академид Их Монгол улсын цэргийн урлагийн тухай сурах бичиг хүртэл гаргасан байдаг аж. Харин орчин үед барууны цэргийн эвсэл болох НАТО, АНУ-ын Пентагон болон Америкийн цэргийн сургуулиуд Монгол цэргийн Европт хийсэн аян дайны тактик, стратегийн тухай нарийвчилсан судалгаа хийж байна.

Холливудын хосуудын гэрлэлт богино настай байдгийг үгүйсгэж чадсан алдарт Анжелина Жоли, Брэдд Питт нар өнгөрсөн есдүгээр сард салж буйгаа мэдэгдсэн нь олны төсөөлөөгүй, гэнэтийн явдал болж, шүтэн бишрэгч төдийгүй, хамтран ажиллагч, дотны хүмүүсээ ч цочролд оруулсан явдал болсон билээ.