МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө.
Наадмын хоёрын даваанд 30 яруу найрагч өрсөлдсөнөөс “Болор цом”-ын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорлоо. Харин хоёрдугаар байрт А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.
Ангилал: Нийгэм
Брэд Питт Холливудын жүжигчин бүсгүйчүүд болох Лиззи Каплан, Кэйт Хадсон нартай нэр холбогдож байх хооронд Анжелина Жолиг хүмүүс нэгэн саятан бизнесмэнтэй дотноссон гэж таамагласан билээ. Удахгүй жүжигчин бүсгүй бүх зүйлийг ил болгож, хэн түүнд гэр бүлээ цуцлуулсан энэ амаргүй үеийг давж гарахад нь тус болсон бэ гэдгийг хэлнэ гэж мэдээлж байлаа. Тэгвэл өчигдөр нэгэн сэтгүүл шуугиан тарьсан зүйлийг нийтэлжээ. Тэд Жолиг дуучин, жүжигчин Жаред Летотой дотноссон гэв.
НӨАТ-ын буцаан олголтын тухай хөгжилтэй постууд
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1-р сард төв талбайд амжилттай зохион байгуулсан билээ. Нийслэлийн 300 гаруй иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 2-р сарын 4-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монголын хөгжмийн урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэртээ 1987 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисан тэдний олон гайхалтай бүтээлүүд нь Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж одоо ч дурсамж бүрийг нь хөглөдөг биз ээ.
Өчигдөр цахим сайтуудаар гарсан мэдээлэл дундаас THE COLORS хамтлагийн фэйсбуук хуудаснаа гаргасан мэдэгдэл олон хүний бухимдалыг хүргэсэн сэдвийн нэг байсан…
Л.Бүжинлхам охин цөсны сувгийн битүүрэлтэй тул төрөөд удаагүй байхдаа суваг нээх хагалгаанд орж байсан. Ийм хагалгаа хийлгэсэн хүн элэг шилжүүлэн суулгахгүй бол удаанаар тарчилж нас бардаг. Яг өнөөдөр ийм хүнд үе Л.Бүжинлхам охины өмнө тулгараад байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох бүх бололцоогоо дайчлан эмчилгээний мөнгөний тодорхой хэсгийг гаргах тоглолт зохион байгуулсан. Хэдийгээр тоглолт амжилттай болсон ч бүх орлогийг зохион байгуулсан хүн нь аваад ор сураггүй алга болсон байна. Гэсэн ч охин сайхан сэтгэлт хүмүүсийн түшиг, тулгуур сэтгэлийн далавчаар өнөөдөр сэргэлэн цовоо амьдрал өөд зоригтой, итгэл өвөртлөсөн түүний ар гэр, сайхан сэтгэлт хүмүүсийн санаачлагаар хандивын аяныг зохион байгуулж явна.
Монгол түмний уламжлалт баяруудын нэг Сар шинийн баярыг тохиолдуулан “Дархан Минж” компаниас хэрэглэгч та бүхэндээ зориулан “МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭХИЙ ДОТОР” үйлдвэрлэн худалдаалж байна.
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 2017 оны 01-р сарын 27, 28 18:00
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Жүжиг
Үргэлжлэх хугацаа: 100 минут
