Ангилал: Нийгэм

Манай улсад “Дэлхийн театрын боловсролын чуулган” “Азийн театрын сургуулиудын IV наадам” өнөөдөр нээлтээ хийж энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 10 орны 16 их сургууль, 130 гаруй төлөөлөгч оролцоно. Наадмын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ний Пүрэв гарагийн 13:00-14:00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт болох аж.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулж байна.

Кино зураачид нэгдэж Монголын Мэргэжлийн Кино Зураачдын Холбоо (ММКЗХ) ТББ-ыг байгуулсан байна. Уг холбоог байгуулсан үндсэн зорилго нь Монголын кино урлагт кино зураачдын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх улмаар тэдгээрийн эв нэгдэл үзэл санааг нэгтгэн нэгдмэл удирдлагатай болгон цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх үндсэн чиглэлтэй болно.

Судлаач, хөгжимчин Д.Ганпүрэв: Өнөөдрийн тоглолт нэлээд удаан хугацааны бэлтгэл, өв уламжлагч гэж хэн бэ гэдгийг танилцуулах боломжтой 5 жилийн ойн тоглолт маань сайхан болж өндөрлөлөө.

“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буй биз ээ.

Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна.

Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох бөгөөд 7 өдрийн турш зөвхөн хүүхэд багачууд та бүхнийг мөрөөдлийн ертөнцөд тань аваачина.

“365 үдэш” номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо “Эх үрсийн баяр”-т зориулан 5 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрпризтэйгээр зохион байгуулах гэж байна.

Монголын уламжлалт хөгжим соёлыг барууны ертөнцөд таниулан сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг бүтээж түүний олон улсын аялан тоглолтыг 2016 оны 3-5 сард Франц, Швейцарь, Морокко улсад зохион байгуулж байгаа юм байна.