Дундговь аймгийн малчин Батсайханых хоёр мянган оны өвөл отроор нүүж Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас хойш гарч нэгэн эзэнгүй өвөлжөөнд буусан байна. Тэр жил цас ихтэй байсан болохоор явуулын айлд дулаан өвөлжөө олдсонд баярлан тэр дороо л төвхнөөд авсан аж. Ойр хавьд нь айл байсан бөгөөд тэд нь болохоор уулын энгэр нөмөр бараадан өвөлжиж байхыг хараад яагаад энэ өвөлжөөнд буугаагүй юм бол хэмээн гайхаж байсан гэнэ. Батсайханых сэрүүн голдуу унтаад сурчихсан болохоор гэрийнхээ өрхийг бараг тэгшилж хонодоггүй байжээ. Төдөлгүй ес эхлэн, хүйтний эрч чангарч эхлэхэд Батсайханых өрхөө тэгшилж хонохоос өөр замгүй болсон байна.
Ангилал: Нийгэм
Оросын “Алёнка” шоколадыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Орос алчуур зангидсан том цэнхэр нүдтэй бяцхан охины зурагтай энэ шоколадыг хүн бүр амтархан иддэг ч энэ зургийн эзний тухай бодож эргэцүүлсэн нь хэд билээ.
Намайг анх харьцангуйн онолыг дэвшүүлж байхад тун цөөхөн хүн ойлгож байсан юм. Одоо хүн төрөлхтөнд хэлэх гэж буй энэ зүйлийг маань ч бас хүлээж авахгүй үл ойлголцол, мухар сүжигтэй нүүр тулна гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс миний доор тайлбарлах гэж буй зүйлийг нийгэм, олон нийт ойлгож хүлээн авах чадамжтай болтол хэдэн жил, магадгүй хэдэн арван хадгалахыг хүсч байна.Бүхнийг захирч, бусад бүх үзэгдэл юмсаас илүүтэйгээр орчлонт ертөнцийг хөдөлгөж байдаг ч бид одоо болтол нээж олж чадаагүй нэг хүч бий. Энэ хүч нь туйлын их чадалтай бөгөөд одоогоор шинжлэх ухаан тохирох, тогтсон тодорхойлолт гарган хэлж чадаагүй л байна. Энэ нийтлэг хүч бол ХАЙР юм. Эрдэмтэн судлаачид бүх ертөнцийн нэгдмэл онолыг хайж байхдаа хамгийн үлэмж их чадалтай, тэгсэн хэрнээ үл харагдах энэ хүчийг мартчихжээ…
Удахгүй тохиох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс хүүхэд багачууддаа зориулан ээлжит бэлгээ барих гэж байна. 2016 оны 05-р сарын 31, 06-р сарын 01-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр боллоо.
Phajaranat Nobantao хэмээх хүү 12 настай байхдаа хамгийн анх Буддын шашны хийдэд шавилан сууж эхэлсэн бөгөөд нийт зургаан жилийн турш хийдийн лам байсан байна.
ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.
Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”,”Модон цуур”,”Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.
“Оскар”-ын шагнал хүртсэн энэ эр хэзээ ч томоожихгүй нь тодорхой болжээ. 69 дэх удаагийн Каннын кинонаадам болж буй эл өдрүүдэд Лео тэнд очсон оддын нэг нь байтал Францын далайн эрэг дээр алжаалаа тайлж байгаа аж. Ди Каприогийн хувьд Улаан хивсний ёслолд оролцоогүй ч шөнийн цэнгээний газар орж, олны нүдэнд өртөж амжжээ.
Аливаа улс эх орны язгуур урлаг нь тухайн үндэстний зан заншил, хөгжил дэвшил хийгээд соёлыг илэрхийлэхээс гадна үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байдаг ажээ. Тиймдээ ч дэлхий нийтээр үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаардаг байна. Монголын үндэсний их өв соёл болох язгуур урлаг хэзээ ч хаана ч дахин давтагдашгүй, гайхамшигтай урлаг билээ. Тэгвэл язгуур урлагийн өв залгамжлагч гэдгээрээ Монголдоо цорын ганцад тооцогдох “Алтай” хамтлагийн таван жилийн ойд зориулсан “Золгоё доо” тоглолт болоход 3 хоног үлдлээ.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
