Будда ийн өгүүлжээ: “Зуун муу хүнийг хооллосноос ганц сайн хүнийг хооллосон нь дээр…”
Энэ судрыг ойлгохын тулд Буддагийн ‘сайн, муу хүний’ тодорхойлолтыг санах хэрэгтэй. Ямар хүнийг муу хүн гэх вэ? Өөрийгөө ертөнцийн төв гэж боддог, өрөөлийн эрх ашгийг хайхардаггүй, бусдыг хувийн хүсэл зорилгоо хангах хэрэгсэл төдийгөөр ойлгодог хүнийг муу хүн гэнэ. Энэ тодорхойлолтыг ой тойндоо шингээж ав. Учир нь, та нар муу хүнийг гэмт хэрэгтний хүрээнд л боддог. Муу хүн бүхэн гэмт хэрэгтэн биш. Тэдний зарим нь шүүгч, улс төрч, нийгэмд нэр хүндтэй хүмүүс, гэгээнтний дүрээр ч явдаг. Гаднаа гэмгүй номхон харагдавч амин хувийн төлөө бусдыг золиослох хандлагаар нь тэднийг муу хүн гэж байгаа юм.