Ангилал: Нийгэм

Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байгаа юм. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм. Тус наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.

Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог билээ.
Иймд Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг наадамд оролцохыг урьж байна.

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар тусгай сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд “Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит БЗД-ийн соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна.

Алдарт “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлчид орон нутгаар аялан тоглох гэж болсон тухай таатай мэдээллийг хүргэж байна. Тэдний тоглолт энэ сарын 21-нээс тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл төвийн болон баруун аймгуудад хүрэх аж. Ингээд та бүхэндээ тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Та дотны найзын хамт бооцоо тавин уралдаж, “Aqua fitness”-ийн багцын бэлгэнд хамрагдаарай.Найзтайгаа хамт хичлээллэснээр илүү үр дүнг мэдрэхээс гадна 20 болон 30 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгож байна.

Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэнэ хэмээн тунхаглаж, телевизийн салбарт шинэ өнгө төрх нэмэн мэндэлсэн “ӨЛЗИЙ” телевизийнхэн нийтийн дууны шилдгүүдийн “Хаврын хит 2016” концертыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “NOMADIC BALLET PRODUCTION” байгуулснаа албан ёсоор зарлаж анхны уран бүтээлээ жил бүрийн 4-р сарын 29-нд болдог дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

Номын хорхойтнууддаа зориулан долоо хоног бүр “Интерном” номын их дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн 10 номын жагсаалтыг хүргэдэг билээ. Ширээний дараагийн номоо хараахан сонгож амжаагүй байгаа танд зориулж өнгөрөгч долоо хоногm ямар бүтээлүүд борлуулалтаараа тэргүүлснийг нэр, үнэтэй нь танилцуулъя.

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч бүү хэл, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан аж.