Театр урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээн байж оролцдог “Гэгээн муза 13” олон улсын театрын наадам тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулах юм. “Гэгээн Муза” Академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төвөөс зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-13” олон улсын театрын наадмын хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яам, Улсын драмын эрдмийн театр ажиллаж байгаа бол Монголын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн залуучуудын холбоо, Black box театр, Missha brend нар ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.