“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадмын зохион байгуулалтын талаархи мэдээ мэдээлэл, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн “Нэр дэвшигчийн гэрчилгээ”-г “Хэвлэлийн хурал”-ыг 2016 оны 04 дугаар сарын 07-ны пүрэв гариг буюу өнөөдөр 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.
Ангилал: Нийгэм
976 арт галерейг үүсгэн байгуулсан ойн баярт зориулан “Contemporary art of Mongolia” буюу “Монголын орчин үеийн урлаг” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэнгийн дөрөв дэх дугаарт уран бүтээлч Д.Батзориг, Д.Баярцэцэг, Э.Жанцанхорол, Г.Мөнхболор, А.Очирболд, Т.Энхболд, О.Энхтайван нарыг сонгон оролцуулж байна.
Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол мэдээж хэрэг эрх чөлөө. Гэвч үүнтэй эсрэгцээд хариуцлагын тогтолцоо буюу үүрэг гэдэг зүйл байдгийг хэрхэвч мартах учиргүй.
Дэлхийн цирк манай улсад тоглогдож байгаа билээ. Тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байж үзэгчид тасалбараа урьдчилж захиалахад хүрсэн. Тэгвэл тус тоглолт дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тоглогдоно гэж байсан бол маш олон үзэгчид үзэж чадаагүйн улмаас дахин тоглооч хэмээн хүсэлт тавьсан учир дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тоглолтоо дахин сунгасан байна. Иймд дэлхийн циркийн тоглолтоо үзэж амжаагүй иргэд энэ сарын 10 ныг дуустал тасалбааа захиалан үзэх боломжтой болж байна.
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан тоглолт маргааш буюу 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
Хоёрхон сая хүн амтай ч Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж бахдам сайхан амжилт гаргаж яваа олон гайхалтай мэдээг бид ар араас нь сонсож байна. Тэгвэл дахин нэг баярт мэдээ дуулгахад Монгол зураач С.Мөнхбаатар Иран улсаас зохион байгуулдаг “Олон улсын усан будгийн зураг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрыг эзэлж Монгол усан будгийн гайхамшгийг дэлхийд таниуллаа. Тэрээр мөн Канадын усан будгийн тэмцээнд оролцохоор шалгараад байгаа аж. Харин тэмцээний хоёрдугаар байранд Украин улсын 26 настай зураач Максим Кисилов орсон бол Унгарын улсын зураач Ласло Зока удаалжээ.
Өндөр бүтээмжтэй хүний долоон дадалд суурилсан манлайллын соёл “Leader in Me” төслийн үйл явцыг танилцуулах, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг таниулах зорилготой монголын анхны “Манлайллын симпозиум” дөрөвдүгээр сарын 6-нд буюу маргааш “Сити” дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.
Гэгээн Муза Академиас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус наадмын талаар сэтгүүлчдэд хүргэх, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн “Нэр дэвшигчийн гэрчилгээ”-г гардуулах ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ 2016 оны 04 дугаар сарын 07-ны Пүрэв гаригийн 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.
Харилцах утас: 322132, 88087088, 88705576
Холливудын нэрт жүжигчин, 48 настай Николь Кидман өөрийн нөхөр хөгжимчин Кит Урбаныг дэмжихээр iHeartRadio Music Awards-ын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр хосууд гараасаа хөтлөлцөн гарч ирцгээсэн байна.
Опра Уинфриг мэдэхгүй хүн ховор. Түүнийг маш сонирхолтой ток шоу хөтөлдөг, асар баян, нөлөө бүхий хар арьст эмэгтэй гэдгийг ихэнх хүн гадарладаг. Гэхдээ яагаад ингэж алдаршиж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг болсныг тэр болгон мэдэхгүй л болов уу.
