Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж “Хайрын тэнгэр диваажин”, “Хөөрхөн”, “Нандин”, “Газрын жигүүр” зэрэг олон сайхан дуугаараа монгол түмнээ хүндлэгдсэн дуучин бол МУСТА А.Түмэн-Өлзий билээ. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард МУСТА Л.Сөрөлттэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо маш амжилттай зохион байгуулсан билээ.
Ангилал: Нийгэм
Монгол улсын Филармони энэ оны нэг, хоёрдугаар сард “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг өмнөх оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлж байсан бөгөөд энэ жил үргэлжлэл болгон зохион байгуулж байна. Төслийн хүрээнд монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс толилуулсан нийт 4 тоглолт үзэгчдийн хүртээл болоод байна.
Энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн “PLUS” motion pictures -ийн анхны уран бүтээл гэр бүл, хайр дурлал, хурим, адал явдалын тухайн өгүүлэх “Дурлал сүйтгэгч” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Киног хүлээн авч үзсэн үзэгчдийн сэтгэгдэл ч мөн өндөр байгаа юм.
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном нээлттээ хийх гэж буйтай холбогдуулан тус хэвлэлийн газрын түүхийн редакцийн ажилтан Л.Энхсайхантай ярилцлаа.
“Poetry slam” яруу найргийн уралдаан Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн даваа гаригт Герман улсад болсон уг уралдаанд Монголоос анх удаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бүтээлч хүмүүсийн нэг нь Шэкспир бөлгөө. 1564 онд Стратфордод төрсөн тэрбээр 1580-аад оны сүүл үеэс буюу хорин хэдтэйгээсээ мэргэжлийн зохиолч болсон ба 1616 оны дөрвөн сард тавин хоёртойдоо нас нөгчих хүртэлх хорин тав орчим жилийн хугацаанд л зохиол бүтээлээ туурвижээ. Энэ хугацаанд Стратфорд, Лондонд жүжигт тоглож, янз бүрийн наймаа, хөрөнгө оруулалтын ажил эрхлэхийнхээ хажуугаар бичсэн бүтээлүүдээс нь гучин есөн жүжиг үлдэж хоцорсон ба өөр бусадтай хамтран өөр олныг ч бас бичжээ. Тэрбээр мөн арван хэдэн томоохон яруу найраг бичсэнээс гадна хэдэн зуун соннет үлдээжээ.
нголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн залуус монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулаад удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгалаа. Хэрвээ та хайртай бүсгүйгээ, хайрт ижийгээ, хайртай эгчийгээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй бол гуравдугаар сарын 8-ны өдөр тоглогдох “Хурд” хамтлагийн хоёр гайхалтай тоглолтноос сонголтоо хийн бэлэг барих боломжтой юм. Ингээд та бүхэнд тоглолтын мэдээллийг хүргье
Өнгөрсөн онд Хятадын нэгэн амьтны хүрээлэнгийн ажилтнууд аймшгийн зүйлийг харжээ. Эх заан дөнгөж төрсөн тугалаа шууд гишгэсэн гэнэ. Төрөхөд нь байсан малын эмч нар үүнийг санамсаргүй гэж үзсэн ажээ. Тэд тугалын шархыг угааж эмчлээд хоёр цагийн дараа эхэд нь дахин өгтөл заан дахиад л түүнийг дэвслэхийг оролджээ.
Монголдоо өөрсдийн дуу хоолойг хүргэж буй хип хоп, реггае хөгжмийн хөгжил дэвшилд зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй уран бүтээлч залуус нэгдэн үзэгч фенүүддээ 2016 оны 3 сарын 4-ний өдөр “Castle Nigth Club”-т “ЁОНК” нэртэй “нэгэн бэлэг” барихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ бэлэг нь шинэ үеийн доргио залуус, сонсогч, фенүүддээ хөгжмийн хэмнэлийг “жинхэнэ утгаар нь” мэдрүүлэхээр ойрд үзэж хараагүй, гайхалтай шоу тоглолт юм.
Монголчууд 1924-1959 оны хооронд хоёр ч үндсэн хууль батлан гаргаж, хаад язгууртны эрх мэдлийг хязгаарлан аймаг хошуудыг ноёдын хэргэм зэргээр нэрлэхийг болиулж томоохон уул нуруудын нэрээр нэрлэх болжээ.
