Ангилал: Нийгэм

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт өнгөрөгч оны наймдугаар сард болж байсан. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээсэн гэдэг.

Очир хөлгөний сахилд бүсгүй хүнийг дорд үзэхийг язгуур унал гэж заасан байдаг. Амьдралаас тусдаа гэгээрэл, ертөнцөөс хол Бурханыг хайх хэрэггүй гэсэн утга юм уу даа. Даанч амьдрал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодоггүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ойлгодоггүй. Учир нь хүн өөрөө өөрийгөө ойлгодоггүй бололтой. Өөрийгөө ойлгохгүй хүн ертөнцийг яаж ойлгох вэ. Үл ойлгох, үл мэдэхийн мунхгаас зовлон бүхэн үүсдэг гэж Бурханы номд өгүүлдэг. Хувь хүн, гэр бүл, нийгмийг хамарсан стресс бухимдал бүхэн түүнийг нотлох шиг.

Оросын телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 15 дахь улиралын шилдэг оролцогч, ялагч Жулия Ванг буюу Жулия Владимировнагийн гэрэл зургуудыг хүргэж байна. Тэрээр 1982 оны 10-р сарын 29-нд Рига хотод төрсөн. Биеийн өндөр 179 см, ганц бие бүсгүй. Шоу нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Москва хотод загвар өмсөгч, стилистээр ажиллаж байжээ.

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад бэлэн боллоо. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

Улсын Филармони 2016 оны 01, 02 – р сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.

АПУ Трейдинг компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан авлаа. ISO 9001:2008 нь Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандарт бөгөөд эцсийн бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ)-ийг баталгаажуулхаас гадна бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг билээ.Тус стандартын гол зорилго нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход тогтмол чиглэдэг гэсэн баталгааг хэрэглэгчдэд өгдөгт оршдог билээ.

Нас ахих тусам ухаан суудаг гэдэг. Тэгвэл SplashData компаниас дэлхий дахины интернет хэрэглэгчид төдийлөн ухаан суугаагүй байгааг нотоллоо. Тэд өнгөрсөн онд хулгайлагдсан интернетийн олон сая нууц үгэнд анализ хийж, хамгийн өргөн хэрэглэгддэг 25 нууц үгийг жагсаажээ. Хоёр сая нууц үгнээс түүвэр хийхэд “123456”, “password” зэрэг үгс өргөн хэрэглэгдсэн хэвээр байжээ.

1. 123456

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.