Ангилал: Нийгэм

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн монгол залуус цөөхөн болов уу.

Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

“Мөнх-Өлзий” энтэртайнмент нийслэлийн боловсролын газрын хамтын бүтээл ”Ээждээ ир” УСК-ны нээлт нэгдүгээр сарын 23, 24-ны өдөр UB паласын их танхимд болж 6000 үзэгчдэд хүрсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж сүр дуулиантай ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм. Тус киноны найруулагч Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: Энэ киноноос та бүхэнд гэр бүл, эхнэр нөхөр хоёрын нэг нэгнээ гэсэн тэр агуу хайрыг ихээр мэдрүүлэхээс гадна багш хүний амьдралын онцлогийг харуулахыг зорилоо хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн нээлтэнд ирсэн үзэгчид хайр гэж ямар агуу байдгийг мэдэрч нулимас дуслуулан суугаа нь харагдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур наадам энэ сарын 16-28 ны өдjрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна.

Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг хараад атаархдаг. Түүний мэдсэнийг би яагаад мэддэггүй билээ гээд. Би түүнээс дутахгүй гэсэн хор шарандаа нэг ч монгол агуу ухаан мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монголоороо бахархах дүрд тоглож, эх оронч сүрхий хүн болдгоо нуугаад яахав.

Түүний ээжийн ярьснаар Жулия уйлж биш дуулж төрсөн гэнэ. “Охиноо төрүүлж байх үед төрөх өрөөнд зөвхөн цагаан халаадтай эмч сувилагчаар гадна хар хувцастай хүмүүс намайг тойрчихсон зогсохыг харсан. Охин маань бусад хүүхдээс арай өөр хоолойгоор уйлах шиг болсон. Охиныг эрүүл саруул төрсний дараа хар хувцастай хүмүүс яг л хананд уусчих шиг санагдсан. Жулия хүүхэд байхын онцгой авьяастай нэгэн гэдгийг би мэдэж байлаа” хэмээн Жулияг ээж нь тодорхойлсон байдаг.

Хөрш тосгонд амьдардаг аав дээрээ очихоор 3 настай Карина охин гэрээсээ гарчээ. Ээж нь түүнийг явахад санаа зовоогүй. Яагаад гэвэл охин энэ замаар олон удаа явж байжээ. Тосгонд очиход аав нь байсангүй. Ингээд 3хан настай алгын чинээхэн гэнэн охин аавыгаа хайхаар хүүхэд байтугай томчууд ч айгаад үл ойртох чоно баавгайгаар дүүрэн ой руугаа чиглэсэн байна. Гэхдээ ганцаараа биш нохойныхоо хамтаар. Охин төөрч хэл чимээгүй удсаны дараа аав ээж нь хэрэг бишдсэнийг ойлгон нутгийн иргэдийн тусламжтайгааар охиноо хайж эхлэв. Бүтэн 10 өдөр өнгөрлөө сураг чимээ байдаггүй. Охин алга болсноос 11 өдрийн дараа хамт явсан нохой нь гэртээ хүрээд ирэв.

Монголчууд Сар шинийн баяраараа цагийн сайхныг билэгшээн, сайн сайхныг хэлэлцэж, хадаг юугаа солилцон эрхэм бэлгээр гар цайлгадаг сайхан ёс заншилтай ард түмэн.Тэгвэл энэ жил Монсудархэвлэлийн компаниас эрхлэн гаргасан бэлэг бэлгийн дээд болсон номыг бэлэглэхийг уриалж байна.

Монголчууд сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ оролцож элэг нэгтэндээ эрүүл энхийг бэлэглэдэг болсон билээ. Тусламж хүссэн нэгэндээ халуун сэтгэлийн тусламжаа харамгүй хайрладаг та бүхнээсээ Монголын Наранмандах хэмээх бүсгүй охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.