Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА дуучин Э.Болормаа “Морин хуур наадам”-аас тусгай байрын шагнал хүртлээ
Нийгэм

МУСТА дуучин Э.Болормаа “Морин хуур наадам”-аас тусгай байрын шагнал хүртлээ

Урлаг Урлаг01/02/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12669833_1080349252015744_476007278_o_(1)8040392272016-02-01-16-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт соёлын төв өргөөнөө болж өндөрлөсөн билээ. 

Наадмын эхний шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж үлдээд байсан юм. Харин эдгээрээс нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу, хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу, гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу, тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус шалгарсан юм.

Эдгээр гайхалтай уран бүтээлээс бид тусгай байрын шагналт "Уйдашгүй эх орон" дууг онцлон хүргэж байна. Дууны шүлгийг "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа бичиж, МУСТА Цэн.Эрдэнэбат хөгжмийг нь амилуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" хамтлагийн дуучин МУСТА Э.Болормаа дуулж олноо хүргэж байгаа юм. Уг дуу нь ая аялгууны хувьд тун өвөрмөц, сонсголонтой бөгөөд дуулаачийн ур чадвар шаардсан бүтээл болж чаджээ. Ингээд уншигчиддаа "Морин хуур" наадмын тусгай байрын шагналт МУСТА дуучин Э.Болормаагийн "Уйдашгүй эх орон" дууг хүргэж байна. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

19/11/2026

Брэд Питт Жеймс Бондын эсрэг дүрд тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

19/11/2026

Дуучин, жүжигчин Тейана Тейлор тогоочийн мэргэжил эзэмшлээ

19/11/2026

Лиса “The Colosseum” тайзнаа тоглолт хийх анхны к-поп уран бүтээлч боллоо

19/11/2026

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.