“Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг жил бүр шинэ төлөвлөгөө гаргадаг билээ. Тэрбээр 2016 онд энгийн хиймэл оюун ухаан бүтээх зорилт тавьсан байна. Энэ тухайгаа Марк Цукерберг албан ёсны фэйсбүүк хуудастаа “Би жил бүр ямар нэг шинэ зүйлийг сурах, бүтээх зорилго тавьдаг. Энэ жил гэрээ алсаас хянах, өдөр тутмын ажилд туслах компьютерийн систем бүхий хиймэл оюун ухаан бүтээхээр шийдлээ. Иймээс хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг судалж эхэлсэн. Шинэ системээ гэрийн эздийн дуу хоолойг таньж, цахилгаан хэрэгслийг алсаас асааж, унтраах тохируулгатай бүтээх болно. Мөн гэр бүлийн ойр дотны гишүүдийг дуу хоолой, царайгаар таньдаг програмчлал нэмж суурилуулна” гэжээ.
Ангилал: Нийгэм
Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаж энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийх “Монгол өнгө” үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэнгийн нээлт 18:00 цагт болно.
1980-90-д оны секс бэлэг тэмдэгүүдийн өнөөгийн төрх
Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид маань ардын уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж “Аргагүй амраг” бие даасан тоглолтоо хийсэн билээ.
Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань энэхүү тоглолтноос бүрдсэн Double цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тус цомгийн хувьд “Аргагүй амраг” тоглолтын бүх дуунаас бүрдсэн “Этник цомог” болоод “Аргагүй амраг” тоглолтын DVD- нээс бүрдэж байгаа юм.
Түүхч зохиолч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу эрхэмтэй ураг элгэн, ах дүү мэт явав. Баяр хөөр, гуниг шаналан, ухаарал сургамж, эмзэглэл энэлэн, аархал бахархлыг нь нэг хүн мэт мэдэрч хуваалцаж явав. Тиймийн учир Н.Нагаанбуу гэж хэн байв гэдгийг бага боловч тодлох нь үгийн боол, үнэний зарц миний үүрэг болой.
Зохиож хийсэн кино дэлхий даяар хэдэн тэрбум үзэгчидтэй байдаг төдийгүй түүнд нь итгэж байдгийг бодоход л бид угаасаа л бодит зүйлсээс илүүтэйгээр зохиомол зүйлд итгэдэгийг батлах хангалттай жишээ юм.
Монголын “РММТ” ХХК Оросын хүнсний манлай үйлдвэр болох “Контех”-оос албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр олон төрлийн амттаныг шууд үйлдвэрээс нь оруулж ирэн, худалдаалж байна. Чанартай бүтээгдэхүүнийг цоо шинээр нь ямар нэгэн дамжлагагүйгээр хүнс тээвэрлэх тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөн авчирч худалдааны төвүүд болон бүх супермаркетуудаар борлуулж байгаа ажээ. Тодруулбал, Оросын үйлдвэрээс гараад хоёр өдөр буюу 48-хан цагийн дотор монголд зарагддаг, цорын ганц албан ёсны зөвшөөрөлтэй компанийн эрүүл баталгаатай хүнсийг худалдаалж байгаа гэдгээрээ онцлог юм.
“Цензургүй яриа” нэвтрүүлгээр жүжигчин Ц.Алдармаа орж сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудлынхаа талаар ний нуугүй ярьж маш их харамсаж байгаа тухайгаа илэрхийлээд зогсохгүй охид бүсгүйчүүддээ хоромхон зуурын уур хилэнгээс болж өөр шиг нь алдаа битгий гаргаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэ захисан юм. Энэхүү нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж Алдармаагийн зөв буруу гэж мэтгэлцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Хөгшрөлт хүнийг мохоодог гэж хэн хэлээ вэ? Японы 93 настай Эмико эмгэн өөрийн ач охин Мори Чинамигийн урласан залуусын загварлаг хувцсыг өмсөж толилуулдаг байна. Мори бүсгүй гараараа хувцас нэхдэг бөгөөд Саори гэдэг техникээр бүтээлээ туурвидаг аж. Харин эмээ нь ач охиныхоо урланд ихэнх цагийг өнгөрүүлдэг бөгөөд шинэ бүтээлүүдийг нь өмсөж толилуулдаг гэнэ.
-Сайн байцгаана уу, намайг Кассандра гэдэг бөгөөд би 22 настай. Хамгийн хачирхалтай нь би хоёр үтрээтэй. Ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд нэг үтрээтэй байдаг бол Кассандрагийн үтрээ хоёр хэсэгт хуваагдсан юм байна. Үүнийг “uterus didelphys” гэдэг ажээ. Тэрээр өөрийнх нь сарын тэмдэг долоо хоногт хоёр ирж байгаад ихээхэн гайхаж байсан байна. Ингээд эмнэлэгт үзүүлсэнээр өөрийгөө хоёр үтрээтэй гэдгээ мэджээ.
