Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо
Дотоод мэдээ

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Соёлын төв өргөөний дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт амжилттай болж, хүүхэд багачууд сурч мэдсэн ур чадвараа үзэгчдэд толилууллаа.

Тус төвд хүүхдүүд драм, төгөлдөр хуур, хийл хөгжим, хэл хуур-бүжиг гэсэн дөрвөн чиглэлээр суралцдаг. Тэдгээрээс хийл хөгжмийн ангийн сурагчид эх орон болон тив, дэлхийн хэмжээний уралдаанд амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлсээр байна. Тайлан тоглолтын үеэр сурагчид нийслэлийн Соёлын төв өргөөний алтан тайзнаа гарч, хичээл сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эцэг эх, багш нар болон найз нөхдөдөө тайлагнав. Тэдний тоглосон уран бүтээл, энгийн атлаа сэтгэл хөдөлгөм аялгуу бүр үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн юм. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тайзны туршлага хуримтлуулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Түүнчлэн хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж, мэдлэг ур чадвараа харамгүй хуваалцдаг багш нар болон үр хүүхдийнхээ сурч хөгжих үйлсийг үргэлж дэмждэг эцэг эхчүүдэд талархал илэрхийлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.