Ангилал: Нийгэм

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргаж байна.

“Тэнгэрлэг” урамшуулал эхэллээ

Үндэсний оператор Скайтел компани Гал бичин жилийн сар шинийн бэлгэт сайн өдрийг тохиолдуулан тусгайлан гаргасан бэлгийн картын урамшууллаа хэрэглэгч танд өргөн барьж байна. Эрхэм хэрэглэгч та шинийн нэгнээс наймныг дуустал буюу 2016 оны 2-р сарын 09-с эхлэн 2-р сарын 16 дуустал “Тэнгэрлэг” бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 100% бонус нэгжээр мялаалгана. Бонус нэгжээрээ та 7 хоногийн турш сүлжээндээ ярьж, мессэж бичихээс гадна задгайгаагаар дата ашиглах эрхтэй.

Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товоо зарласан билээ. Тус тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид тоглолтоо тольдохоор тэсэн ядан хүлээж байгаа юм. Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж байсан бол энэ удаад анхны тоглолтоосоо илүү сонин содон зүйлсийг үзэгчдэдээ толилуулахаар бэлдэж байгаа гэсэн шүү.

Оскарын шагналд таван удаа нэр дэвшсэн ч өнөөг хүртэл алтан хүнийг гартаа атгаж чадаагүйгээрээ заримдаа “азгүй” хэмээн хүртэл цоллуулдаг Холливудын од Леонардо ди Каприо “Алтан бөмбөрцөг” 2016 наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг дөнгөж сая хүртлээ. Тэрбээр маш олон сараар хүнд зураг авалтад оролцон байж бүтээсэн “Revenant” киноныхоо дүрээр ийнхүү Алтан бөмбөрцөгийн эзэн болжээ.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг, сар шинийн үзэсгэлэн худалдаагаа Дүнжингарав худалдааны төвд эхлүүллээ. Цагаан сар-Нүнжигтэй экспо нэртэй тус худалдаа Дүнжингарав төвийн хойд жигүүрт өрнөж байна. Экспо бүтэн сарын турш үргэлжлэхээрээ онцлогтой аж. Дүнжингарав худалдааны төв нь уужуу машины зогсоолтой, худалдагч, худалдан авагчдын тав тухыг хангасан дулаан, тохилог орчин зэргээрээ хэрэглэгчдийн талархлыг аль хэдийнэ хүлээсэн билээ.

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд энэ сарын 22, 23, 24- ны өдрүүдэд сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлах гэж байна.

Тэд олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2015” наадам өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болно. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд бүтээлүүд ирээд байгаа юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зарим хүмүүст олгох аж

Авшиг (санъяас) бол жинхэнэ егүүтгэл. Амиа егүүтгэхийг би гэм нүгэл гэсэн үүднээс биш, зүгээр л дэмий үйлдэл болохоор нь буруушаадаг. Егүүтгэхийг үнэхээр хүсч байгаа бол санъяасин болбол зохино. Тэгснээр чи биеийн биш, сэтгэлийн төвшинд егүүтгэлийг үйлдэж, хорвоогоос гэтлэх замд орно. Тийм учир Будда түүнийг урсгалд орогч – сротапанна гэж хэлдэг. Хад цохион дээрээс далай руу үсрээд чи биеийн л үхлийг амсана. Харин Будда руу үсэрснээр сүнслэг үхлийг үзнэ. Багш дотор үхэх нь авшигийн утга. Энэ харанхуй там, будангуй зовлонд эргэж хэзээ ч хутгалдахгүй. Гэрэл гэгээ, баяр баясгалангийн эх булаг өөд улам дээш, улам цааш халин одно…