Ангилал: Нийгэм

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Энэ цаг мөчид албан байгууллага бүр өөр өөрсдийн шинэ жилийн баярын цэнгүүнээ хийдэг билээ.

Тэгвэл цөөн тооны ажилчидтай байгууллага хамт олонд зориулсан “Цасан аялгуу” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ энэ жил уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Цэнгүүн 12 дугаар сарын 27-ны үдэш 19:00 цагаас “SS club”-д болох тул байгууллага хамт олон та бүхнийг урьж байна.

БНХАУ-ын Pington хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Н.Ану оролцож байгаа билээ. Тус тэмцээн энэ 12 дугаар сарын 19- ны өдөр шилдгүүдээ тодруулах юм. Тус тэмцээнд амжилттай оролцож буй Мисс Н.Ану өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү өгүүлснийг энэ удаагийн “Mobile news” буландаа онцолж байна.

BreakingNews.mn сайт олон нийтэд чиглэсэн төслүүдээ хэрэгжүүлж эхэллээ.

WECAN GROUP-тэй хамтран 15 сая төгрөгийн шагналын сантай “Караоке Стар” МультиМедиа уралдаант шоу зарлаж байна. Дуулах дуртай хүн бүхний өмнө энэхүү шоуны үүд хаалга нээлттэй бөгөөд бүртгэл өнөөдрөөс бүртгэл эхэлж байгаа юм байна.

Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд эх орноо төлөөлөн Бат-Очирын намуун оролцож байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар хагас финальд шалгарч үлдээд байгаа ба шилдэг 16 охиноос 12-т өөрийн гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа шалгаран үлдээд байгаа Намуун охиныг энэ удаагийн Mobile news буландаа онцолж байна.

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт өнгөрсөн 10-р сарын 09-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж “Сүнс”, “Номин талст”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.

Шинэ улирлынхаа тоглолтын хөшгийг нээгээд удаагүй байгаа УДЭТ-ынхан театрын түүхийг бичилцэж, өөрийн авьяас билэг, ур ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн уран бүтээлчид, арын албаны ажилтнууддаа жил бүрийн өвлийн эхэнд сард хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор театр урлагийн ахмад, нэрт зүтгэлтнүүдийнхээ тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгээхэн хэсэг болгон “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй”, “Зураач Б.Төмөрхуягийн уран бүтээлийн үзэсгэлэн”-г Театрын музейд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд театрын удирдлагууд, үе үеийн жүжигчдийн төлөөлөл, тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй уран бүтээлчдээс гадна тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.

Монголчууд бид зулын 25-ны өдрийг тэмдэглэж заншаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Эл өдөр буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай.

Энэ амралтын өдрүүдэд болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт болно. Мөн МҮЭСТО-д 19.00 цагаас “Х-ТҮЦ” продакшны шилдэг ноймрууд тоглогдоно. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр, маргааш 17.00 цагт “Балетын үдэш” гала концертыг тоглоно.