Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Мэдэгч ба үл мэдэгч
Сонгодог уран зохиол

Мэдэгч ба үл мэдэгч

Урлаг Урлаг14/12/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
unity_in_abstract_art_by_zaikwooart-d92slvw6621174562015-12-14-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж  мэднэм?” гэж хариу асуужээ.

Гар хөдөлбөл ам хөдөлнө

Хякузэ багш ная хүрсэн мөртлөө шавь нарын хаа хамт хар бор ажил хийж, шал угааж, цэцэрлэгээ арчилдаг байв. Шавь нар нь ятгасан ч хүчир хөдөлмөрөө үргэлжлүүлсээр байв. Тэгэхлээр нь багшийн багаж хэрэгслийг шавь нар нууж орхижээ. Тэр өдөр багш хоол идсэнгүй. Дараа өдөр ч аяганы амсар зуусангүй. “Бидэнд уурласан юм боловуу” гэж бодоод шавь нар нуусан багажаа гаргаж тавив.Маргааш нь багш урьдынх шигээ ажлаа хийж, хоолоо ч идэв.“Гар хөдлөөгүй бол ам хөдлөх ёсгүй” гэж шавь  нартаа үдэш сургамжлан хэлжээ.

Ажиглахуй

Ажиглах бясалгал заалгасан гурван шавьтайгаа багш гадаа бясалгаж суув. Сүмийн дээвэр дэх дарцаг салхинд дэрвэхийг ажсан шавь “Дарцаг дэрвэж байна” гэв. Илүү гярхай болох гэсэн удаах шавь “Салхи сэвэлзэж байна” гэв. Тэр хоёроос давж гарахын тулд гуравдахь шавь “Сэтгэл хэлбэлзэж байна” гэлээ. Тэгээд гурвуул багшийн зүг харахад багш нь “Ам л дарвалзаад байна” гэжээ. 

Хариулт чиний гарт

Нэгэн жаал болжмор барьж аваад ардаа нууж “Ламбугай, миний гарт байгаа шувуу амьд уу, үхсэн үү?” гэж асуув. Өвгөнийг мад тавих боломж гэж жаалхүү бодсон юмсанж. Хэрэв “үхсэн” гэж хариулбал шувуугаа тавьж нисгэнэ. “Амьд” гэж хариулбал болжморын хүзүүг хуга базчихна гэж тооцоолжээ. Гэтэл лам “Хариулт чиний гарт” гэжээ. 

Хүндэт зочин жанч

Икюү багшийг нэгэн ноён найранд урьжээ. Ноорхой бадарчны хувцсаа өмсөөд очиход гэрийн эзэн түүнийг танилгүй хөөж явуулав. Хувцсаа сольж, ёслолын жанчаа асаагаад очиход нь түүнийг хүндлэн угтаж, найрын ширээнд суулгав. Багш жанчаа тайлж сандал дээр тавиад “Намайг биш, үүнийг урьсан бололтой” гээд гарч оджээ. 
    
Магадгүй

Амьдралд хүлээцтэй хандахын учрыг ухсан нэгэн настан хөдөө тосгонд амьдардаг  байв.Нэг өдөр аргамаг сайн хүлэг нь алга болжээ. “Яасан золгүй хэрэг вэ” гэж айлын хүмүүс уулгалахад өвгөн “Магадгүйээ” л гэв.Хэдэн өдрийн дараа хүлэг морь нь гурван эмнэг морь дагуулан иржээ. “Ямар азтай юм бэ” гэж айлынхан шагшрахад “Магадгүйээ” л гэв. Дараа өдөр өвгөний хүү эмнэг номхруулах гэж байгаад хөлөө хугалчихжээ. “Ийм гай түй гэж байдагаа” хэмээн хөрш нь шогшроход өвгөн “Магадгүй ээ” л гэлээ. Маргааш нь тосгонд цэргийн түшмэд ирж, залуусыг цэрэгт дайчлав. Хөл нь хугархай хүүг албанаас хэлтрүүлжээ. “Ёстой завшаантай хэрэг болж дээ” гэж айл хотлоор ам булаалдахад “Магадгүйээ” гэж өвгөн хэлэв.
    
Христиан Будда

Газан багштай нэгэн оюутан уулзахзуураа “Та Библи уншиж байсан уу?” гэж асуужээ. “Үгүйээ, надад уншаад өг л дөө” гэхэд оюутан Библи судар сөхөж, Матайн хэсгээс уншив: “Аж амьдралд санаа зовоод яах вэ.Зэрлэг сараана цэцгийг хар л даа. Тордож ургуулаагүй хирнээ хээнцэр сайхан нь Соломон хааны тансаг хэвнэгээс ч илүү  дуртмал биш үү?… Тийм учир маргаашийг бодож шаналах хэрэггүй. Болдог юм болдгоороо болно.”

Түүнийг сонсоод Газан “Энэ үгийг хэлсэн хүн гэгээрсэн нэгэн гэдэгт би эргэлзэхгүй байна” гэжээ.

Эх сурвалж: 300 Zen stories by Ananda

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.