Ангилал: Нийгэм

Кино дэлгэцийн жүжигчний нүүр хувиргалтыг чадварлаг хийдэг уран бүтээлч болох театрын зураач, мейк ап уран бүтээлч Л.Цэрэндулам өөрийнхөө “Tsegiina” салоныг өнөөдөр нээв. Тэрбээр TV5, 25 дугаар суваг телевизийн олон ангит кино, “Хөлтрөг”, “Цэн тогоруу”, “Өнөөдөр”, “Зүүдэнч оромгүй явдал” уран сайхны кинонд нүүр хувиргагчаар ажиллахаас гадна тайзны зураачаар хэд хэдэн бүтээл туурвисан юм.

Агшин, хором бүрийг гэрэл зургаар дүрслэн үүх түүхийг өгүүлж, тольдож харуулах торгон мэдрэмж зөвхөн гэрэл зурагчин бидэнд заяасан гэж хэлж болно. Хүсэл зорилго нэгдсэн мэргэжил нэгт нөхөд маань Хэнтий аймгийн зүг хүлгийн жолоо залж, фото зургаар түүхэн мөрийг эрэлхийлэх аялалынхаа замд ийнхүү гарлаа. Хан Хэнтий аймаг бол эх дэлхийд нэрээ мөнхөлсөн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаараа түүхийн арвин их нөөцтэй ургах наран зүгт байрласан улсын маань зүрхэн нутаг билээ.

Би ээждээ их хайртай. Ээж надад бүх юмаа зориулдаг. Ээж намайг их зовж төрүүлсэн. Бас ээж маань намайг өсгөж хүмүүжүүлэхэд маш их цаг заваа зориулдаг. Ээж маань намайг эрүүл энх байлгахын тулд их цаг, мөнгө үрдэг. Миний ээж сайхан зантай, ажилч нямбай. Тэр зангуудыг тань би дуурайх болно. Таныхаа сургаалийг биелүүлж байхаа амлая.

UBS телевизээс бэлтгэн хүргэдэг “To be, or not to be” театарчилсан шоу тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Шоуны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Алтан шонхор наадмын 3 удаагийн шагналт энэхүү нэвтрүүлгийг өнгөрсөн онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгон маш амжилттай зохион байгуулсан бол энэ удаад Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болгосон байна.

Манай улсын хөгжимчид Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо амжилттай тоглож өөрсдийн авъяас чадварыг харууллаа. Чавхдаст хөгжмийн La Campanella дөрвөл Францын хөгжмийн зохиолч М.Равель, К.Дебюссийн утсан хөгжимд зориулсан дөрвөл бүтээлийг болоод дэлхийн сонгодог хөгжмүүдийн гайхамшгийг Орос улсын үзэгчдэд харуулсан гайхалтай тоглолт болсон юм.

Франц улсын 22 настай залуухан, авьяаслаг продюсер, дийжэй Tez Cadey EDM Mongolia Event-н урилгаар Lille хотоос хүрэлцэн ирж, 2015 оны 11 сарын 28-нд Crocus Event Hall-д орчин үеийн электроник хөгжим сонирхогч залуустай хамт нэгэн гайхалтай үдшийг өнгөрөөх гэж байна. Тэрээр 2011 оноос хойш electro/deep house урсгалаар голчлон уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Продюсер DJ Tez Cadey тун удахгүй mini album-аа албан ёсоор гаргасан байна. (Walls – EP)

Монголд хувцасны дизайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж дизайнер, дизайны байгууллага, компаниудыг олонд таниулж алдаршуулах, шинэ загвар, бүтээлийг болон түүнийг үйлдвэрлэгчдийг сурталчлах, улмаар үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “ГОЁЛ-2016” наадам 2015 оны 11-р сарын 30-ны өдөр Соёлын Төв Өргөөнд болно.

Tөвдөд одоо хүртэл ах дүүс дундаа ганц эхнэр авдаг уламжлал амь бөхтэй оршсоор байна. Энд эмэгтэйчүүд ховор учраас дундаа ганц эхнэр авдаг юм биш, хүүхнүүд нь секст дуртайдаа ч олон эртэй суудаг юм биш. Харин эдийн засгийн шалтгааны улмаас. Яагаад гэвэл төвд айл өөрийн эд хөрөнгөө бүх хүүхэддээ адил тэгш хуваадаггүй, тэгвэл бүгд ядуурна гэж үздэг.