Ангилал: Нийгэм

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө

Өөрийгөө өөрөө танин мэдэх гэвэл хүүхэд насаа санах чухал. Ээж аав юу хэллээ эсвэл юу ч хэлээгүй бил үү? Эмээ өвөө юу гэж ярилаа? Хэрэгтэй зүйл ярисан уу эсвэл ямар ч хэрэггүй зүйл хэлсэн үү? Ах эгч тус болсон уу эсвэл хувиа хичээгээд алга болсон уу? Дүү нар тус болсон билүү эсвэл ашиглаж аваад алга болсон уу?

Үндэсний музейд “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн тун тудагүй уран зураг сонирхогчдын хүртээл болох нь ээ. Энэ онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд тус үзэсгэлэнг зохиож байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 15- аас ирэх сарын 20-ныл хүртэл дэлгэгдэх юм байна. Уг үзэсгэлэнгийн онцлох зүйл нь “Хубилай хааны ан хийж буй нь” гэдэг зураг байх юм. Уншигчиддаа энэхүү зурагны түүхийг хүргье

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагав­раар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайл­бар­ладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хором­хон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.

Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улстөрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна.

“Аз Mall” худалдааны төвд 2016 оны хичээлийн шинэ жилд зориулсан 20-40 хувийн хямдралтай худалдаа үргэлжилж байна.

Энэхүү худалдаанд гоёлын болон өдөр тутмын гээд таны хүүхдэд хэрэгтэй бүхий л хувцас болон гуталнууд багтжээ. Уг хямдралд Итали, Францын брэндүүд болох 3 POMMES, ABSORBA, BEARRICHI, LCOUSMA , BABY PRODUCT, GEOX зэрэг брэндийн хувцас гуталнууд багтжээ.

Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ.