“Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны кино есдүгээр сарын дөрөвний өдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан юм. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчидээс болон кино сонирхогчидоос өндөр үнэлгээ авч үзэгчидийг байлдан дагуулаад байгаа юм.
Ангилал: Нийгэм
Оросын ардын жүжигчин Иван Краско өөрийн оюутан 24 настай Наталья Шевельтэй гэрлэж өнгөрсөн лхагва гарагт Петербургт хуримласан байна.
Тэнгисийн цэргийн ёслолын хувцастай ирсэн жүжигчин хуримын цагаан даашинзтай сүйт бүсгүй хоёрыг бүртгэхийн өмнө нөхөр болох Краскогийн сэтгэл их хөдөлснөөс зочид түүнд валидол өгөхөөс аргагүй болжээ.
Монголын соёл урлагийн салбарын хөгжил дэвшлийн төлөө өөрийн авъяас билиг, онгод хийморь, бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа үе үеийн мянга мянган ажилтанууддаа баярын мэндийг хүргэе.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээж, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах зорилготойгоор “Хатан дуулал -2015” урлагийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус наадам улсын хэмжээнд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон тэмдэглэдэг Соёл, урлагийн ажилтны өдөр энэ жил 9 дүгээр сарын 9-нөөс 12-нд тохиож байна.
“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө
Өөрийгөө өөрөө танин мэдэх гэвэл хүүхэд насаа санах чухал. Ээж аав юу хэллээ эсвэл юу ч хэлээгүй бил үү? Эмээ өвөө юу гэж ярилаа? Хэрэгтэй зүйл ярисан уу эсвэл ямар ч хэрэггүй зүйл хэлсэн үү? Ах эгч тус болсон уу эсвэл хувиа хичээгээд алга болсон уу? Дүү нар тус болсон билүү эсвэл ашиглаж аваад алга болсон уу?
Уралдаан, тэмцээний од нь гийсэн эрхэм Монголчуудынхаа сонорт дуулгах таатай мэдээ байна. Тодруулбал, “Khunnu Asian Food” уралдааныг зарлалаа.
Үндэсний музейд “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн тун тудагүй уран зураг сонирхогчдын хүртээл болох нь ээ. Энэ онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд тус үзэсгэлэнг зохиож байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 15- аас ирэх сарын 20-ныл хүртэл дэлгэгдэх юм байна. Уг үзэсгэлэнгийн онцлох зүйл нь “Хубилай хааны ан хийж буй нь” гэдэг зураг байх юм. Уншигчиддаа энэхүү зурагны түүхийг хүргье
Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавраар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хоромхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.
